С.Эрдэнэ: 160 мянган иргэний амьдралд бодит боломж бүрдүүллээ
Ээлжит бус чуулганы хуралдаанаар тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл батлагдсан. Хуулийн хэрэгжилт нь энэ оны тавдугаар сарын 1-нээс гэсэн шийдвэрийг УИХ гаргаад байгаа билээ. Шинэ хууль батлагдсантай холбоотой хууль санаачилсан гишүүд мэдээлэл хийлээ.
С.Эрдэнэ гишүүн "2011 оны тавдугаар сарын 30-ны өдөр буюу одоогоос нэг жилийн өмнө бид нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр тэтгэмжийн хууль, нийгмийн даатгалын журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан юм. Байнгын хороонд хэлэлцүүлгийн явц тасарсны дараа буюу 2011 оны арваннэгдүгээр сард нэр бүхий гишүүд яг энэ хуультай ижил хууль өргөн бариад хоёр хуулийг нэгтгэн хэлэлцээд баталж гаргалаа. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 87 мянга, тухайн үеийн цалингийн хэмжээгээр тэтгэврээ тогтоолгосон 80 гаруй мянган иргэн байгаа. Нийт 160 гаруй мянган иргэдийн амьдралд бодит боломж бүрдүүллээ. Улсад хийж бүтээх ажлаа хийсэн, Монгол улсын нийгэм эдийн засгийн бүтээн байгуулалтын үйлсэд оролцсон ахмадуудын олон жилийн гомдлыг барагдууллаа" гэв. Түүнчлэн энэ хууль батлагдсанаар төсвөөс 20-26 орчим тэрбум төгрөгийн төсвийн зардал гарах юм байна.
Түүнчлэн өчигдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Уг хуулийн төслийг Д.Ганхуяг, Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ , Д.Энхбат, Д.Одхүү, С.Эрдэнэ нар санаачилсан аж. Тэрбээр "Энэ хуулийг батлуулах болсон үндсэн шалтгаан нь 1990-1995 онд ) ажил хөдөлмөр эрхлэх буюу эрхлэх боломжгүй иргэдийн ажилласан жилийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй адилтган нөхөн тооцох, 1995-2000 онд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдийн нийгмийн даатгалын шимт-" гэлийн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нөхөн төлүүлэх хууль юм. Хууль батлагдвал улсын хэмжээнд 900 гаруй мянган хүний ажилласан жил, нийгмийн даатгалын хэмжээг нөхөн тооцох боломж бүрдэж байна" гэв. "Хууль батлагдаад хэрэгжлээ гэхэд төсөвт ямар нэгэн дарамт ирэхгүй, зардал мөнгө суулгах шаардлага байхгүй, 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн ажилласан жилийг нөхөн тооцох эрхзүйн орчинг бий болгож байгаа. Мөнгө шаардагдахгүй. Нийгмийн , Энэ дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон орлогоор даатгуулагч өөрөө төлөх ёстой 10 хувиа нөхөн төлсөнөөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээ нөхөн тооцуулах бодит бо-ломж бүрдэж байна. Бидний тооцоолсноор нийгмийн даатгалын санд 60-70 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого орно" гэв. Хуулийн төсөл нь нэг удаагийн арга хэмжээ юм.