С.Эрдэнэ: Тэтгэврийн зөрүүг жил бүр тэнцүүлж байх үүргийг Засгийн газар хүлээсэн
УИХ-ын намрын болон ээлжит бус чуулганаар нийгмийн халамжийн талаарх томоохон хэд хэдэн хууль баталсан. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулган гараас гаргаснаар халамжийг эзнийг нь олж өгөх боломжийг бүрдүүлсэн гэж үзэж буй. Мөн олон жилийн турш яриа болж байсан тэтгэврийн зөрүүг цэгцлэх шийдвэр гаргасан. Эдгээр төсөл дээр ажилласан гишүүн С.Эрдэнэтай ярилцлаа
-1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэр ижил хугацаанд ажил ласан хүмүүсийнхээс бага байсан. Одоо хэчнээн тэтгэврийн зөрүүг арилгах боломж той болов?
-2010 оноос эхлэн уг хуулийн төсөл дээр ажиллаад 2011 оны тавдугаар сард өргөн барьсан. Хэлэлцүүлгийн шатанд нэлээд маргалдаж байгаад ээлжит бус чуулганаар баталлаа. Ингэснээр 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан, түүнээс өмнөх цалингаараа тэтгэврээ тогтоолгосон 168 мянган хүний асуудлыг шийдэж байгаа юм. Өмнө нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 3-4 удаа эдгээр хүмүүсийн тэтгэврийн зөрүүг итгэлцүүрийн зарчмаар шийдэх гэж оролдож байсан. Энэ нь тогтмол арга хэмжээ биш учраас тухайн үедээ л зөрүү нь арилдаг байв. Тэгвэл уг хуулиар Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг индексжүүлэх замаар жил бүр зөрүүг арилгаж, тогтвортой байлгах үүргийг Засгийн газарт өгсөн. Засгийн газар жил бүр зөрүүг тэнцүүлэх учир дахин ийм асуудал гарахгүй. Мөн эдгээр 168 мянган хүний тэтгэвэр 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан, ижил албан тушаал ха шиж, тэнцүү жил ажилласан хүмүүсийнхтэй адилхан байх ёстой гэж хуульчилсан. Тэгэхээр тэтгэвэр нь бодитоор нэмэгдэх юм.
-Тэтгэврийн доод хэмжээ болох 105 мянган төгрөг авч байсан хүний тэтгэвэр тавдугаар сарын 1-нээс хэд болж нэмэгдэх юм бэ?
-1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн албан тушаал, ажилласан жил өөр учир дундаж хэмжээг хэлэх боломжгүй. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн хамгийн доод хэмжээ 105 мянган төгрөг байгаа. Төсвийн тодотгол хийснээр тэтгэвэр хоёрдугаар сарын 1-нээс 35 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болсон. Тиймээс тэтгэврийн доод хэмжээ 140.400 төгрөг болно. Тавдугаар сараас 23 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Улмаар тэтгэврийн доод хэмжээ 170.000-180.000 төгрөг болж байгаа юм. Үүн дээр 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэврийн зөрүүгээ авна. Тиймээс тэдний тэтгэвэр бараг хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Тэтгэврийн зөрүүг арил гах тухай хууль иргэдээ харж үзсэн тө рийн том шийдвэр болсон.
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг та өргөн барьсан. 1990-1995 онд огт ажил хийгээгүй хүнийг ч ажилласан гэж тооцох хэрэг үү?
-1990-1995 онд нийгмийн шилжилт болж, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн тогтолцоонд орсон үед олон үйлдвэр, байгууллага хаалгаа барьж, татан буугдсан. Тэр үед 220 мянга гаруй иргэн ажилгүй болсон. Тэд ганзагын наймаанд явж л тухайн үеийн улсын эдийн засгийн тодорхой хэсгийг бүрдүүлж, ачаа үүрч байлаа. Огт ажил хийгээгүй хүмүүст ч уг хууль хамаарна. Төр тухайн үед арга хэмжээ, зохицуулалт хийгээгүй. Тиймээс тэднийг тухайн үеийн хөдөл мөрийн хөлсний доод хэмжээгээр ажилласнаар тооцсон ямар нэг батламж, шийдвэр гаргаж өгөх ёстой. Тухайн таван жилийг ажил ласнаар тооцох юм. Харин төр ямар нэг нөхөн олговор, мөнгө өгөхгүй.
Мөн 1995 онд нийгмийн даатгалын тогтолцоо үүссэн.
1995-2000 онд нийг мийн даатгалаа төлөх боломжгүй байсан 700 гаруй мянган иргэн бий. Тухайн үед төрийн байгууллагууд хүртэл ажилт нуудынхаа нийгмийн даатгалын шимт гэлийг төлдөггүй байсан шүү дээ. Тэгэхээр тухайн үеийн хө дөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тооцож таван жилийн тэтгэврийн шимтгэлээ төлөх эрхийг эдгээр иргэнд олгож байгаа юм. Одоогийн хуулиар ингэж нөхөн тө лөхийг хориглосон байгаа. Уул уурхай эдийн засгийн орлогын дийлэнх хувийг эзэлж буй нөхцөлд иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг “тордохоос” илүү ирээдүйд нь учирч болох эрсдэлийг арилгах замаар тэтгэврийн хуримтлал дээр дэмжлэг үзүүлэх нь үр дүнтэй бодлого шүү дээ.
-УИХ дахь АН-ын бүлгээс сонгууль дуустал нийгмийн халамжтай холбоотой аливаа хуулийн төсөл санаачлахгүй, бат лах гүй байхаар шийдсэн. Таны санаачилсан төсөл үүнтэй зөрчилдөхгүй юү?
-Сонгогчдын саналыг татах зорилгоор бэлэн мөнгө тараах аливаа үйлдлийг дэм жихгүй байя л гэсэн юм. Түүнээс нийгмийн чиглэлийн асуудлыг хэлэлцэхгүй гээгүй. Тэтгэврийн зө рүүг арилгах хуулийг баталснаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардлагагүй. 2012 оны тө- сөвт энэ чиглэлээр 220 тэрбум төгрөгийг ху ваарилчихсан байгаа. Тэтгэврийн зөрүүг арил гахад шаардагдах 40 тэрбум төгрөг үүнд багтчихсан. Миний санаачилсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нө хөн тооцох тухай хуулийг баталж мөрдөхөд төсөвт нэмэлт хөрөнгө шаардагдахгүй. Хэрэв энэ хуулийг батлах юм бол нийт 900 гаруй мянган иргэний ажилласан жил 5-10 жилээр нэмэгдэх боломжтой болох юм. Ингэснээр олон мянган иргэн бүрэн тэт гэвэр тогтоолгож, тэтгэврийн хэмжээгээ нэмж тооцуулж чадна. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 700 гаруй мянган хүн төлбөл Тэт гэврийн даатгалын санд 70-100 тэрбум төгрөг төвлөрөх боломж той. Төрөөс ямар ч мөнгө гаргахгүй, харин төвлөрүүлнэ. Тэтгэврийн зөрүүг арилгах хуу лийг би 2010 онд өргөн барьсан. Хэлэлцсээр баталж буй хугацаа нь л ингэж таарч байгаа юм.
-Намрын чуулганаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Энэ хэр оновчтой зохицуулалт болсон бэ?
-Би хоёр жилийн турш уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахалж ажилласан. Ингэхдээ МАН-ынхан зорил тот бүлгийг өрхөөр, би тухайн өрхийн ги шүүнээр тодорхойлох саналтай байсан. Үүн дээр зөрчилд өөд уг хуулийн төслийн хэлэл цүүлэг бараг хоёр жил гацсан. Гэвч эцэст нь зөвшилцөж, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гишүүн, ир гэнийг зорилтот бүлэгт хамруулж тооцохоор баталсан. Хэрэв өрхөөр нь хамруулбал тэнд буй хөдөлмөрийн чадвартай иргэд ч нийг мийн халамжид хамрагдчих гээд байсан. Нэг ёсондоо хавтгайрсан халамж болчихно. Тиймээс нийгмийн халамжийг ялгавартай гаар тогтоосон. Харин тухайн өрхийн хөдөлм өрийн чадвартай иргэдийг ажлын бай раар хангах талаар дэмжинэ.
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд гацчихаад байгаа. Үүний шалтгаан юу юм бэ?
-Засгийн газраас өргөн барьсан болон миний санаачилсан төсөл хоёрын алийг сонгох вэ гэдэг дээр гацчихаад байгаа юм. Зас гийн газрын төсөлд зарчмын шинэчлэл, өөрчлөлт байхгүй. Менежментийн буюу мөнгө захиран зарцуулах эрх бүхий байгууллагыг яам хооронд шилжүүлэх л асуудал байгаа. Миний төсөлд иргэний эрүүл мэндийн даат галд төлсөн мөнгөө даатгуулагч өөрөө захиран зарцуулж, эмчилгээ үйлчилгээгээ сонгох, хянах боломжийг бүрдүүлэхээр зохицуулсан. Одоо нэг даатгуулагчийн эмчилгээ, үйлчилгээ авах санхүүгийн эрх 1.1 сая төгрөг байгаа. Үүнийгээ иргэд мэддэггүй. Энэ бүхнийг дээрх төслөөр өөрчлөх юм. Үүнийг баталбал эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж чадна.