М.Билэгт: ЖДҮ-ийн сангаас олгох зээлийн журмыг Засгийн газар баталдаг болох ёстой
Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
“Банкаар дамжуулна гэхээр банкинд ЖДҮДСангийн хөрөнгийг байрлуулна гэж байгаа нь маш зөв. Учир нь энэ сангийн асуудлаа одоо салбарын сайд нь мэдэхгүй байна. Тэр санг хариуцсан этгээдүүд л мэддэг болсон. Тиймээс Засгийн газар нь хэрхэн хэнд зээл олгох тухай журмаа гаргаад явбал ЖДҮ-ийн эрхлэгчидэд хүртээмжтэй болно. Өнөөдөр тэр сангийн хөрөнгө мөнгийг тэр санг хариуцаж байгаа этгээдүүд л эргэлдүүлдэг байсан. Тиймээс энэ байдлыг өөрчилж Засгийн газраас журам гаргаад явах хэрэгтэй.”
Холбоотой мэдээ
2020.06.15
2020.05.15
2020.04.30
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан