Хөдөлмөрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан
2013.09.10

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгө эх орондоо шингэх ёстой

Сүүлийн өдрүүдэд монгол төгрөгийн гадаад вальюттай харилцах ханш огцом суларч байгаа асуудал.

Тэгэхээр өнөөдрийн хөтөлбөрөөр жижиг дунд үйлдвэрийн зээлийн хөрөнгийг эх орондоо шингээх боломж байгаа юу гэдэг асуудлаар ярилцахаар Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалантай ярилцаж байна.

- Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн шугамаар олгогдож байгаа зээлийн мөнгө бүхэлдээ урд хөрш рүү урсаад байна. Шинэ сургууль ашиглалтад орох гэж байгаа гэхэд л бүх парт ширээ, тоног төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэх боломж байхад хямд ширээ сандал урд хөршөөс оруулаад ирэх тохиолдол их байна. Үүнийг зогсоох гарц байна уу?

Жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр хөнгөлөлттэй зээл авч байгаа иргэд аж ахуй нэгжийн худалдан авалтын дийлэнх нь импортыг дэмжээд байгаа. Энэ чиглэлээр засгийн газар Хөдөлмөрийн яамнаас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авах чиглэлд тогтоол гаргуулахаар арга хэмжээ авч байгаа.

- Өнөөдөр их 20-ын уулзалт өндөрлөж ойрын хугацаанд дэлхийн эдийн засаг хямралтай байх талаар  албан ёсны мэдэгдэл гаргалаа. Манай жижиг дунд үйлдвэрлэл дээр борлуулалт багсаж байгаа зүйл ажиглагдаж байна уу?

Ер нь бол нилээн олон салбарыг хамардаг учир борлуулалт багасаж байгаа нь ажиглагдаж байгаа.

- Сумдад сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлээр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар зээл авдаг. Гэтэл дэргэд нь үнээний аж ахуй, сүү бэлэн байхад импортоор сүү аван үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Үйлдвэрлэсэн таргаа дунд сургуулиудад үдийн цайнд өгдөг. Жижиг дунд үйлдвэрийн хөрөнгийг эх оронч байдлаар өөрийн хөрсөнд шингээх талаар шалгуур өндөрсгөх судалгааны ажил хийгдэж байгаа юу?

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн чиглэл

Бидний бодлогын гол цөм үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд л чиглэж хийгдэнэ. Хамгийн гол нь зах зээл шаардаж байна. Монгол үнээний сүүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байсан ч зарагддаг. Гаднаас импортоор оруулсан бүтээгдэхүүн шахагддаг цаг үе ирэх ёстой гэж үзэж байна.

- Танай яамнаас сүүлийн үед хийгдэж байгаа томоохон ажил бол Улаанбаатар хотыг тойрсон таван том эрчимжсэн фермерийн аж ахуй байгуулах асуудал судалгааны шатанд явж байгаа гэж сонссон. Энэ таван үйлдвэрийг ямар зарчмаар ажиллуулах бэ?

Жижиг дунд үйлдвэрийн бодлогыг Хөдөлмөрийн яам, үйлдвэр хөдөө аж ахуйн яам барьж байгаа. Тэгэхээр шинэчлэлийн засгийн газрын зүгээс энэ чиглэлийг тодорхой хэлсэн. Эрчимжсэн мал аж ахуй бол Улаанбаатар хотыг тойрсон хэлбэрээр байх нь зүйтэй. Энэ чиглэлд урьд нь байсан судалгааг үндэслэн мах сүүгээр Улаанбаатар хотыг хангах чиглэлд судалгаа хийж байгаа.

- Орон нутагт иргэд сум болон аймгийн засаг дарга нар танил тал, ах дүү хамаатан саданд жижиг дунд үйлдвэрийг зээлийг өгчихдөг, тендер шалгаруулаагүй, ил тод байсангүй гэх гомдол гаргадаг.  Үүнийг өөрчлөхийн тулд ямар шалгуур үзүүлэлт тавьж байгаа бэ?

Ер нь бол төслийн хэрэгцээ байна. 40-50 тэрбум төгрөгийн төсөл сонгон шалгаруулахад гурав дөрөв дахин үнийн дүнтэй төсөл ирдэг. Бид төслийн судалгаа шинжилгээг дорвитой ажил хийж сонгон шалгаруулалтыг ил тод болгох талаар авилгатай тэмцэх газрын соёон гэгээрүүлэх хэлтэстэй хамтарсан ажлын хэсэг байгуулж бүх зээлийн журамд өөрчлөлт оруулж байгаа.