Ч.Энххорол: “Жижиг дунд үйлдвэрлэл”-ийн төслийн зээл манай томоохон компаниудыг дэмжээд байна
“Монголын эхлэлтийн бизнесийг дэмжих холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Энххоролтой ярилцлаа.
-Монгол улсад Жижиг дунд үйлдвэрлэгч гэж хэнийг хэлэх вэ?
Хуульд зааснаар үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, иргэний хувьд 199-өөс бага ажилтантай, 1.5 тэрбум төгрөгөөс бага жилийн борлуулалтын орлоготой бол харин бөөний худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, иргэний хувьд 149-өөс бага ажилтантай, 1.5 тэрбум төгрөгөөс бага жилийн борлуулалтын орлоготой бол ЖДҮ тооцдог юм байна. Мөн үйлчилгээ эрхэлдэг 49-өөс бага ажилтантай, жилийн орлого нь 1 тэрбумаас бага орлоготой аж ахуй нэгж, иргэний жижиг дунд үйлдвэр эрхлэгч хэмээн үздэг.
Энэ заалтаар манай орны томоохон компаниуд жижиг дунд, үйлдвэрлэл болдог. Энэхүү байдлаас үүдээд ЖДҮ-н төслийн зээлийг ихэнхдээ үйл ажиллагаа нь тогтворжсон барьцаа хөрөнгө сайтай байгууллагууд л төслийн зээлд хамрагдаж чаддаг. Гэвч яг бор зүрхээрээ явж байгаа гэр үйлдвэрлэлдэг, тавилга хийдэг, оёдол эсгүүр, халуун усны газар ажилуулдаг гэх мэт жижиг бизнес эрхлэгчидэд хүрч чадахгүй байна. Энэ нь нэг талаасаа эдгээр бизнес эрхлэгчид мэдээлэл дутмаг байдаг. Нөгөө талаасаа эдгээрийн барьцаа хөрөнгө хүрдэггүй, орлого зарлагаа байнга тэмдэглэдэггүйгээс банкны шаардлагыг хангаж чаддагүй юм.
-Судлаач хүний хувьд харахад энэ асуудлаас яаж гарах вэ?
ЖДҮ-н тухай хуулийн заалтыг ангилалыг тодорхой болгож аль болох жижиг бизнес эрхлэгчээ дэмжмээр байна. Одоогийн нөхцөлд орлого болон ажилтаны тоогоор жижиг дунд үйлдвэрлэлийг тодорхойлж байгаа
Оюу Толгой ХХК-ийн 2010 онд ажлын хувцас оёж нийлүүлэх тендерт Цогт-Оршихуй ХХК шалгарч захиалга авч эхэлсэн байна.
байдал дээр нэмж хөрөнгийн хэмжээгээр ангилдаг болбол жижиг бизнес эрхлэгчдрүү илүү ойртож болохоор харагдах юм. Гэхдээ гадны орнуудад бол жижиг бизнес эрхлэгчдийг салбар салбараар нь ангилаад ажилтаны тоо нь харьцангуй бага байдаг байна.
Мөн жижиг бизнес эрхлэгчдийг дэмжсэн мэдээллийн бааз болоод үзэсгэлэн, яармагуудыг тогтмол зохион байгуулж том бизнес болоод жижиг бизнесээ байнга холбож өгөх бодлого явуулдаг. Тухайлбал оюу толгойн ханган нийлүүлэгчид үндэсний үйлдвэрлэлүүд баймаар байна. Ядаж л оёдлын үйлдвэрлэлүүдээ холбож өгч ажлын хувцасыг нь дотоодоосоо нийлүүлэх бодлого явуулах хэрэгтэй.
Цаашлаад бизнес эрхлэгчдийг сургаж чадваржуулах сургалтуудыг нэмэгдүүлэх нь зүйтэй
-“Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас зээл авах гэж байгаа хүн хэрэгтэй байгаа хэмжээнээс илүү мөнгө төсөлдөө тусгадаг нь нууц биш. Яагаад гэвэл тухай бизнесийг хийхэд 300 сая хэрэгтэй байна гэхээр нь 200 саяыг өгдөг?
Яг бодит байдал дээр ийм зүйл байгаа. Ерөөсөө “Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” гэсэн зарчимаар явдаг. Зүгээр л зээл хүссэн хүмүүст нь хуваагаад өгчихдөг. Энэ маш буруу зүйл. Яг бизнесээ эхлэхэд нь шаардлагатай байгаа мөнгөнд нь хүрэхгүй болчихож байгаа юм. Мөнгө нь хаана нь ч хүрэхгүй болохоор ажлаа эхэлж чадалгүй байж байгаад авсан мөнгөө үрээд өрөнд ордог. Ингээд өрийн сүлжээ үүсч өрнөөс өрийн хооронд амьдарч байгаа бизнес эрхлэгч олон. Гэхдээ сүүлийн үед банк үүн дээр шаардлага тавьдаг болоод байгаа. Тухайлбал та халуун ус сауны үйлчилгээ эрхлэхэд 200 сая төгрөг хэрэгтэй юм байна. Тиймээс та 200 саяын зээлээ л авах хэрэгтэй. Ингэхгүй бол та ашиггүй өрөнд орчихно гэсэн шаардалга тавьдаг болоод байна.
-Бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулж байж л төслийн зээлд хамрагддаг уу, Шаардлага хангасан төсөл ер нь боловсруулдаг уу?
Ихэнх хүмүүс төслийг зээл авахад л хэрэглэдэг зүйл гэж ойлгодог. Хэрэв тийм л байсан юм бол зээлээ төлчих хэмжээний харилцагч гэдгээ нотлох баримтуудыг л цуглуулаад өгчихөд хангалттай биз дээ. Гэтэл төсөл бичүүлж, бизнес төлөвлөгөө боловсруулуулж байна гэдэг чинь зах зээлийг бүх талаас нь судалж нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ямар хэмжээний ашиг олж болох, анхны оруулсан хөрөнгөө хэзээ нөхөх, эрсдэл болоход хамгийн бага алдагдал хүлээх гарцаа тодорхойлсон эсэхийг л төслөөр асууж байдаг.
Бизнес төсөл, төлөвлөгөөгүй орвол цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээрээ тоглоол дуусна гэсэн үг
Өмнө нь бизнесийг амьдралын хар практикаар, өөрийнхөө таамагаар эрхлэж болдог байсан бол өнөөгийн нөхцөлд тийм болж байхгүй ээ. Бизнес төсөл, төлөвлөгөөгүй орвол цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээрээ тоглоол дуусна гэсэн үгээ.
Манайхан мөнгө олоод байвал ашигтай ажиллаад байна гэж боддог. Бодит байдал дээр нэгж бараа үйлчилгээ бүрээс бага хэмжээний алдагдал хүлээж явсаар байгаад дампуурах тохиолдол олон. Жишээлбэл Сүүний үхрийн бизнес эрхэлдэг нэг газар сүүгээ өдөр бүр 500 төгрөгөөр борлуулаал мөнгө ороод болоод байна гэж бодоод байсан. Гэтэл бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулаад тэжээлийн зардал, усны зардал, тээврийн зардал, ажилтаны цалингийн зардлаа тодорхойлоод үзсэн чинь нэг литр сүүний өртөг 525 төгрөгөөр гарч байсан. Энэ мэтээр бизнес бага хэмжээгээр алдагдал хүлээсээр байгаад дампуурдаг. Үүнээс урьдчилан сэргийлдэг,Бизнесээ амжилттай удирдах арга хэрэгсэл нь бизнес төсөл,төлөвлөгөө юм.