2018.10.26
С.Чинзориг: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар зохицуулагдаж байгаа юмыг битгий татаж авах гээд бай
Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч С.Чинзориг:
“Энэ хуультай хамт дагалдан өөрчлөлт орох хуулиудад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль орсон. Энд 2 заалтыг хүчингүй болгох заалт орж ирсэн. Хөдөлмөр эрхлэлтийг длэмжих хуульд бичил бизнес эрхлэгчид гэдэг үгийг ЖДҮ-ийн хуульруу оруулчихаар зөрчил гарах юм. ХЭД сангаас зөвхөн иргэнд биш ААН ч зээл олгоод явж байгаа. Иргэнд 10 хүртэлх сая, ААН-д 20 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. Нэгэнт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулагдаад явж байгаа юмыг битгий шинэ хуульруу татаж оруулах гээд бай. “