2018.10.26

С.Чинзориг: Нөхөрлөл, хоршоодын зээл авах эрхийг энэ хууль хязгаарлаж байгааг анхаараарай

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон ЖДҮ-ийг дэмжих сангаас олгох зээлийн талаар 2016 онд зааглан зохицуулсан. 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготойд нь хөдөлмөр эрхлэлтийн сангаас зээл олгож бусад үйлдвэрлэгчдийг ЖДҮ-ийн сангаас олгодог юм. Бичил бизнес эрхлэгч болон үйлдвэрлэгч нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээлээ авдгаараа аваад явж болно. Гэтэл заавал ЖДҮ-ийн санруу чирж аваачих шаардлага байхгүй. Хэрвээ ингэхээр бол ААН-үүдэд жижиг зээл олгодог зүйл байхгүй иргэнд л олгох болчоод байна. Ингэхээр өнөө нөхөрлөл хоршоолол зээлд хамрагдах боломжгүй болчихоод байгаа юм. Тиймээс энийг анхаарч хуулийн заалтыг дэмжих хэрэггүй ээ. Бичил бизнес эрхлэгчидэд битгий гай бол оо. Ялгаа заагтай юмыг тэрүүгээр нь явуулмаар байна.“