2018.04.03

“Ярих өнцөг” нэвтрүүлэгт зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцлоо

“Ярих өнцөг” нэвтрүүлэгт зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцлоо. Тэрээр МУ-ын зам, тээврийн хөгжлийн асуудлуудын талаар ярилцлаа.  

-Засгийн газар кабинетын системээр ажилладаг гэх юм. Энэ ямар учиртай ойлголт вэ?

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Кабинетын системийг хариуцлагын тогтолцоо гэж ойлгоход болно.

-Авто замын ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлого нь юу вэ?

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Авто замын ойрын ирээдүйн бодлого нь Улаанбаатартай 21 аймгийн төвийг холбох юм. Одоогийн байдлаар 16 аймгийг холбосон. Баруун таван аймаг дутуу байна.