2018.03.26

Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн салбарын шинэчлэл зөвлөгөөн боллоо

Агаарын тээврийн либералчлал иргэний нисэхийн салбарын шинэчлэл зөвлөгөөн болж, салбарын бодлого эрх зүйн шинэчлэл, агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, аялал жуулчлал, эдийн засаг, нисэх буудлуудын үйл ажиллагааг сэргээх гэх мэт олон талын хэлэлцүүлэг өрнүүллээ. Агаарын тээврийн салбарын хувьд анхаарал татах чухал зүйл бол тийзний үнэ.  Тийзний үнэд олон хүчин зүйл нөлөөлж байна.  Үүний нэг нь Шатахууны үнэ юм.

Зам тээвэр хөгжлийн сайд  Ж. Бат-Эрдэнэ: Өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Үүний үр дүнд ард иргэд баталгаатай, аюулгүй, үнэ хямд тээврийн хэрэгслээр зорчих болно.

Мөн орон нутгуудын нисэх буудлуудын үйл ажиллагааг сайжруулахад ямар бодлого баримталж байгаа талаар салбарын сайдаас тодрууллаа.

Зам тээвэр хөгжлийн сайд  Ж. Бат-Эрдэнэ: Буянт-Ухаа нисэх буудлын хувьд агаарын болон газрын үйл ажиллагаа явуулах үйл ажиллагааг нь нэг хэсэгтээ барих, сургалтад ашиглах гэсэн саналууд байна.