Нийслэл хоттой авто замаар холбогдоогүй таван аймаг үлдлээ
Баруун 5 аймаг өнөөдрийн байдлаар Нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбогдоогүй үлдсэн. Энэ хавраас улсын төсвийн хөрөнгө болон БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудыг Нийслэлтэй холбох замын ажлуудыг эхлүүлж, 2020 он гэхэд дуусгахаар шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Баруун 5 аймгийн замууд 100, 100 орчим км дутуу байгаа. Үүнийгээ энэ хоёр жилдээ бүрэн дуусгаж чадна. Гүйцэтгэгч нар нь тодорсон. Энэ хаврын барилгын ажил эхлэхээс эхлүүлээд маш яаралтай ажилд нь гаргах зэрэг зохицуулалтын ажлууд байгаа.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Мэдээж өндөр хөгжилтэй орны хүмүүс аймгийн төвүүдээс олон км-ийн цаана байдаг газар очиж байгаль харчихаад л ирдэг. Ямар ч дэд бүтэц байхгүй. Магадгүй нэг жуулчны сэтгэл хөдлөөд буцвал дараа жил нь эргэж ирэх, найз нөхдөө авч ирэх гээд аялалын төлөвлөгөө зохиодог байтал дахиж говьд ирэхгүй гэсэн сэтгэлзүйг төрүүлж болохгүй.