Зам засварын ажилд жилд 55 тэрбум төгрөг зарцуулах ёстой. ГЭВЧ...
2018.03.16

Зам засварын ажилд жилд 55 тэрбум төгрөг зарцуулах ёстой. ГЭВЧ...

Авто замын салбарын өмнө тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааг тодорхойлж шийдвэр гаргагчдад зөвлөмж хүргүүлэх зорилготой Зам, тээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр боллоо.

"Авто замын чанар-үр ашиг' сэдвийн дор болсон зөвлөгөөнийг нээж, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үг хэлсэн.

Тэрбээр “Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2012 оноос хойш зургаан жилийн дараа зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөр салбарын өмнө тулгамдаж буй асуудал, авто замыг төлөвлөхөөс ашиглах хүртэлх бүх үе шатны ажлын хариуцлагыг дээшлүүлэх, чанарыг сайжруулах асуудалд онцгой анхаарч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн авто замын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, гэрээний хариуцлага болон хяналтыг сайжруулах, замын барилга, засварын ажлыг стандартын дагуу, технологийг баримтлан хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна” гэв.

Энэ үеэр салбарын сайд долоон аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбосон гэдгийг хэлсэн. Мөн Монгол Улсын анхны хурдны зам болох Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км авто замын барилгыг ажлыг 2016 онд эхлүүлсэн бөгөөд уг ажил 60 хувьтай байгаа аж. Үүнээс гадна олон улс, улсын чанартай авто замуудын тэмдэг, тэмдэглэгээ, тоноглолын стандартыг хангуулах үүднээс энэ онд тэмдэглэгээжүүлэх аяныг зохион байгуулах аж.

Тэдгээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд бүрэн хүчин чадлаараа ажиллавал, жилд 800-1000 км зам барих боломжтой гэдгийг Ж.Бат-Эрдэнэ сайд илтгэлдээ онцолж байсан юм.

Компанийн удирдлагууд концессын гэрээгээр гадны мөнгөтэй компаниуд зам барьдаг, эсвэл дотоодын зам бариулсан компаниудынхаа ашгийг төр өгөхгүй удаашруулдаг гэдгийг хэлж байсан юм. Энэ удаагийн Засгийн газар концессын гэрээг олгохдоо өөр бодлого барьж байгаа аж. Тодруулбал, концесс авсан компани замаа өөрөө барьж, ашиглаж байгаад улсад шилжүүлэх ёстой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, барьчихаад шууд улсад хүлээлгэж өгдөг, улсын төсөвт дарамт учруулдаг, барихаасаа өмнө улсаас мөнгө нэхдэг компаниудын концессын гэрээг цуцлах юм байна.

Мөн шинэ батлагдсан хуульд замын компаниудын хариуцлагыг өндөржүүлснийг удирдах ажилтнууд зөв гэж үзлээ. УИХ-аас өнгөрсөн онд баталсан Авто замын тухай хуульд зам барьсан компаниуд тухайн замынхаа чанарт нэг жилийн баталгаа өгч байсньп' гурван жил болгож нэмэгдүүлжээ.

Ингэснээр чанаргүй зам барьдаг, жил ч болохгүй хагарч, цуурдаг, арчлалтын компаниудад ажил нэмдэг бэрхшээл байхгүй болно гэж үзсэн байна. Мөн гүйцэтгэгч байгууллагаас гадна хяналтын үүрэг гүйцэтгэж байсан байгууллага ч гурван жил давхар хариуцлага хүлээхээр чангатгаж өгснөөр чанар сайжирна гэж үзжээ. Герман зэрэг олон улс оронд ашиглалтын баталгаа нь таваас дээш жил байдаг учраас Монгол Улсын тухайд гурав хэмээн тусгаж өгсөн нь хамгийн боломжтой хувилбар гэдгийг ч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Р.Буд хэлж байсан юм.

Мөн улсын төсвөөс зам засварт зориулж жилд тусгадаг мөнгө хангалтгүй байдаг хэмээлээ. Р.Буд дарга хэлэхдээ

“Чанар үнэ хоёр нэг зүйлийн хоёр тал. Сүүлийн жилүүдэд барилга угсралтын үнэ өртөг нэмэгдсэн. Гэхдээ зорилтод төвшинд хүрсэн. Гэтэл зам засварын мөнгө байнга дутагдалтай байдаг. Замын сүлжээг барихаас гадна, маргаашнаас нь эхлээд арчлалтын асуудал яригддаг. Зам засварын хэрэгцээ 50-60 тэрбум байдаг. Гэтэл жилд 20 орчим тэрбум төгрөг өгч байсан тохиолдол бий. Энэ онд харин 20 тэрбумыг оны эхэнд баталж өглөө. Ахиц гарах байх. Зам ганцхан барьсан хүний эсвэл яамны хариуцах ажил биш. Хэрэглэгч өөрөө зөв зохистой ашиглаж байж чанартай, үр ашигтай байдаг. Манай төв шинэчлэн батлагдсан хуулиар хэд хэдэн асуудлыг хариуцахаар болсон. Норм, нормативыг боловсронгуй болгох, өртөг зардлын судалгаа хийх, салбарын нэгдсэн боловсон хүчний судалгаа явуулах зэрэг асууддыг хариуцна” гэв.

Авто замчид энэ удаагийн уулзалтаасаа нийт замын ажилтнууддаа болон төр засагт хандсан уриалга, зөвлөмж гаргалаа. Мөн хариуцсан замынхаа засвар үйлчилгээг өнгөрсөн хугацаанд чанар-тай, хурдан шуурхай гүйцэтгэж байсан АЗЗА компаниудад салбарын сайд нь шагнал гардуулсан юм. Зөвлөгөөний үеэр авто замчид болон салбар яамны сайдаас замын үр ашиг, чанар тойрсон асуудлаар байр суурийг нь сонслоо.

Ж.Бат-Эрдэнэ: Замын стандартын шатлалыг дээшлүүлэх талаар ярина

/Зам тээвэр, хөгжлийн сайд/

-Авто замын чанарын асуудлыг олон жил ярилаа. Нийт бид 15 мянган км авто замтай. Аймгуудаа нийслэлтэй холбох зорилт дуусах шатандаа орсон. Одоо замын чанарт гол анхаарлаа хандуулах учиртай. Тэгэхээр замын барихаар зураг төсөл гаргахаас эхлээд л ашиглалтад хүлээлгэж өгөх хүртэл чанар хаана алдагдсан бэ гэдэгт гол анхаарлаа хандуулах учиртай. Стандарт бүрэн байгаа. Харин стандартын дагуу хийж байна уу гэдэгт л асуудал үүсээд байгаа юм. Шат болгонд хариуцлагын тогтолцоог бий болгохоор хуульдаа тусгалаа.

Зургийн компани хүлээж авч баталгаажуулсан төрийн албан хаагч, гүйцэтгэгч байгууллага нь ямар хариуцлага хүлээх талаар Зөрчлийн тухай болон, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах талаар яригдаж байна. Энэ жил зам засварт бага мөнгө төсөвлөгдсөн. Нийт 80 гаруй тэрбум төгрөг тавигдсан. Гол нь үнэлгээний асуудал яригдана. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж үнэлгээг тогтоох ёстой. Эдийн засаг сайжраад ирэхээр замаар явах даац хэтэрч байна. Бүтээн байгуулалт хаа сайгүй өрнөдөг учраас хүнд даацын машины тээвэрлэлт ихсэдэг. Энэ мэтээр асуудал байгаа учраас стандартын шатлалыг дээшлүүлэх талаар ярих нь чухал. Шатлал дээшилснээр үамын чанар сайжирч, хүнд даацын зам бий болно. Дагаад өртөг өснө.

Т.Бямбаа: Инженерүүдийн чадвар эрс сайжирсан

/Монголый авто замчдын холбооны Ерөнхийлөгч/

-Замын чанарт инженерүүдийн мэдлэг чадвар чухал. Энэ талаар ТББ-ууд сургалт явуулдаг. Энэ ажлаа яамтай хамтарч хийх сонирхол их байна. Сайд тусгай зөвшөөрлийн асуудлыг ТББ-ууд хариуцах талаар санал гаргалаа. Авто замын тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөлтэй байна гэдгийг хуульчилсан. Тэр утгаараа журамд өөрчлөлт оруулах ёстой юм.

Хуучин Хуульзүй, дотоод хэргийн яамаар батлуулаагүй журмаар явж байсан. Шинэ компаниуд эхлээд зам засч эхлэх, улмаар нэг км зам барих, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад дараагийн шатны тусгай зөвшөөрлөө авдаг байх мэтээр хуваарилчихсан байсан. Одоо бол нэг км зам барих, 100 км зам барихад ч адилхан болчихоод байгаа. Концессын гэрээ мөнгөгүй монголчууд бидэнд хэцүү. Мэдээж гадны компани авдаг. Хятад компаниа дагаад хятад ажилчид орж ирдэг. Тиймээс бид яаманд ядаж 30 хувьд нь Монгол компаниудаа оруулж ирээч гэж хүсэлт тавьсан. Тэр квотод хүрч чадсан. Гэвч төр өнөөдрийг хүртэл эдгээр компаниудынхаа мөнгийг өгөхгүй гацаадаг асуудал байна. Замын бүтээн байгуулалтад мэргэшсэн ажилчид чухал. Гадны ажилчид, инженерүүдийг оруулмааргүй байгаа юм. Манай инженерүүд чадвартай. Нийт 1000 гаруй инженертэй болчихсон, замын чанар ч жилээс жилд сайжирч байна. 

Ш.Гэрэлт-Од: Зургаан сая төгрөгийн торгууль

/МХЕГ-ын авто замын Улсын ахлах байцаагч/

-Мэргэжлийн хяналтын авто замын байцаагчид гар-сан зөрчил бүрийг тухай бүр нь арилгах талаар шуурхай ажилладаг. Хугацаатай үүрэг даалгавар өгч, илэрсэн зөрчлөө компани нь арил-гах ёстойг сануулсан албан даалгавар хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл торгууль тавина. Чанаргүй хийсэн замын даланг зайлуулах, ахиж хийлгэх, дахин хучуулах зэрэг ажлыг хийнэ. 2017 онд улсын хэмжээнд авто замын эрх авсан байцаагч нарын тоон мэдээллээс харвал зургаан сая гаруй төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. 150 гаруй албан шаардлага, хугацаат даалгавар хүргүүллээ. Хэрэгжилт нь 80 гаруй хувьтай байсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсноор зам тээврийн осол нь зам барьж буй компанийн болон арчлалт хариуцсан компанийн буруутай үйлдлээс болсон байвал тухайн замын компани хариуцдага үүрнэ гэж тусгаж өгсөн. Үүний дагуу асуудал их гардаг. Аль аль талдаа хариуцлагатай ажиллах нь чухал. Улсын хэмжээнд нийт завсар арчлалтыг иж бүрэн хийхэд жилд 55 тэрбум шаардлагатай байдаг. Гэтэл улсаас жилд 20 тэрбумыг тавьдаг. Эндээс болж жижиг засвар арчилгаа хийх боломжгүй болж байгаа юм. 

н.Ганбаатар: Төсөвлөсөн мөнгөөр хийх ажлынхаа ЗОхувийгл гүйцэтгэдэг

Төв АЗЗА хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал/

-Төрийн мэдэлд Авто зам, засвар, арчлалтын 20 компани байгаа. Үлдсэн найм нь хувийн хэвшлийнх. 2018 онд манай компанид 580 га-руй сая төгрөгийн төсөв ирсэн. Өнгөрсөн оныг бодвол 200 гаруй сая төгрөгөөр нэмэгддээ. Тоног төхөөрөмжийн хангалт сайн байна. Өөрийн хөрөнгөөс тоног төхөөрөмж худалдаж авах боломж ч бий. Зам засварын арчилгааг чанаргүй хийдэг гэдэг шүүмжлэл их байдаг. Гэвч энэ бол нийтлэг биш. Бид улсаас төсөвлөсөн хөрөнгийн хэмжээнд л хамгийн их эвд-рэлтэй байгаа хэсгээ түрүүлж хийдэг. Нийт замын эвдрэлийн 30 гаруй хувийг л засах мөнгийг төр жилд төсөвлөдөг. Тэгэхээр хувь үр дүн гаргахад хэцүү байгаа биз.

Сэтгүүлч Б.Өнөртогтох