Ж.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийн салбарт төрийн ОРОЛЦООГ БУУРУУЛАХ ёстой
Агаарын тээврийн салбарын удирдах ажилтнуудын зөвпөгөөн өчигдөр боплоо. Энэ үеэр Зам, тээврийн хөгжпийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭЭС дараах асуултад хариулт авлаа.
-Зөвлөгөөнөөр агаарын тээврийн либерапчлалын асуудлыг хөндөн ярьж байна. Та илтгэлдээ хориг, шаардлагыг багасгана гэж байсан. Агаарын тээвэрт яг ямар шинэчлэл хийхээр төлөвлөсөн бэ?
-Агаарын тээврийн салбарт либералчлал хийх талаар нэлээд хугацаанд ярьсан. Сүүлийн үед энэ талаар зөвхөн мэргэжлийн хүмүүс ярихаас гадна ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс санап, хүсэлт ирэх боллоо. Либералчлалыг бид шинэчлэл гэж ойлгодог.
Тэгвэл энэ салбарт либерапчлал хийж, иргэний нисэхийн салбарын хууль, эрх зүйг задлах,апиваа хоригийг цуцпах зэрэг шинэчлэлийг хийх шаардлага тулгарч байна. Тиймээс агаарын тээврийн либералчлалын хүрээнд нисэхийн дотоод дүрэм, журмыг өөрчлөх, иргэний нисэхийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна.
Монгол Улс 1989 онд олон улсын нисэхийн байгууллагад элсэн орсон. Түүнээс хойш 10 жилийн дараа буюу 1999 онд Иргэний нисэхийн тухай хуулийг баталсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хуульд өөрчлөлт оруулаагүй.
Мөн агаарын харилцаагаа өргөжүүлэх, олон улсын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх, түүнд байгаа хоригуудыг цуцлах шаардлага бий. Түүнчлэн иргэний нисэхийн салбарт эдийн засгийн зохицуулалтыг хийж, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэн, төрийн оролцоог багасгах хэрэгтэй байна. Эдгээр ажлыг төр бодлогоор дэмжих хэрэгтэй.
-Манай авиа компаниудын тийзийн үнэ өндөр байдаг шүүмжлэл бий. Онгоцны түлшний үнэ өндөр байдагтай холбож тайлбарлаад байдаг л даа. Энэ тухайд ямар зохицуулалт хийх боломжтой вэ?
-Агаарын тээврийн либералчлалын хүрээнд төрийн зохицуулалтыг багасгаснаар хувийн хэвшлийг оруулж ирэх ёстой.
Өнөөдөр иргэний нисэхийн хөгжилд хамгийн том саад болж байгаа зүйл бол шатахууны үнэтэй холбоотой асуудал. Шатахуун үнэтэй байгаагаас иргэд үнэтэй зорчих нөхцөл бий болсон нь үнэн. Одоогоор хоёр компани шатахуун нийлүүлж байна.
Тиймээс бид либералчлалын үр дүнд өрсөлдөөнийг бий болгох өөрөөр хэлбэл, шатахууны импортод өрсөлдөх орчин бий болгож байна. Ингэснээр арай хямд үнэтэй шатахуун нийлүүлэх бололцоог олгоно. Үүний үр дүнд ард иргэд баталгаатай, аюулгүй иргэний нисэхийн үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Мөн баруун болон зүүн аймгуудад шатахуун импортлох талд төрийн зохи-цуулалт оруулахаар төлөвлөж байна.
-Либералчлалын бодлого явуулснаар нислэгийн үнэ, тарифт өөрчлөлт орох уу. Үнэ бууруулах талаар хийсэн тооцоо, судалгаа бий юу?
-2011 онд “Агаарын харилцааны либералчлалын нөлөө” гэсэн судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар өрсөлдөөнийг бий болгосноор нислэгийн тийзийн орчим хувиэр бууруулах боломжтой. Энэ нь манай улсын хувьд олон хүчин зүйлээс шалтгаална. Тухайлбал, улс төрийн болон төрийн зохицуулалт буруу байгаа, шатахууны үнийн асуудал зэрэг хүчин зүйлс нөлөөлнө.
-Агаарын тээврийн салбарт шинэчлэл хийснээр аялал жуулчлалын хувьд ямар нөлөө үзүүлэх бол?
-Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хамгийн гол зүйл нь аялал, жуулчлалыг хөгжүүлэх. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр далайд гарцгүй манай улсын хувьд гадагшаа гарах гарцаа нээх, олон улсын шинэ чиглэлийг нэмэх боломж бүрдэнэ.
Тэгж байж аялал жуулчлал өргөжиж, манай улсыг зорин ирэх зорчих жуулчдын тоо нэмэгдэх ёстой. Энэ нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх, үйлчилгээний салбарыг өргөжүүлэх, эдийн засгийн чадавхийг сайжруулах, дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
-Хөдөө, орон нутгийн нислэгийн үйл ажиллагааг сайжруулах талд салбарын яам ямар бодлого баримталж байна вэ?
-Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт оруулж байгаа. Энэ газар навигацийн үйлчилгээ үзүүлэх, иргэний агаарын тээвэрт хяналт тавих зохицуулалтын гол ажлаа хийх ёстой. Гэтэл энэ нь аж ахуйн ажилтай нэлээд давхцаад байдаг. Тиймээс аж ахуйн ажил буюу нисэх буудлуудыг тусад нь гаргахаар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Чингис хаан” болон бусад аймгийн нисэх буудлыг нэг корпораци болгох санал орж ирсэн. Үүний үндсэнд ИНЕГ-аас аж ахуйн үйл ажилалгааг нь тусдаа байлгаж, төрийн хянах механизмаа дагнан ажиллуулах, үр өгөөжтэй төрийн зохицуулалтыг сайжруулах арга хэмжээ авна.
-Хөшигийн хөндийн нисэх буудлын ажлын явц хэр байгаа вэ?
-Шинэ нисэх буудалтай болох нь бидний хийж байгаа томоохон ажпын нэг. Шинэ нисэх онгоцны буудлыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Ингэснээр дээр дурдсанаар шинэ нисэх буудлын захиргаанд нисэх буудлуудын төв бий болгох, үүгээрээ аж ахуйн үйл ажиллагааг нэг дор болгож нисэх буудлуудын ажлыг тодорхой хэмжээнд жигдрүүлэн сайжруулах, үйл ажиллагаа явуулна.
-Хуучин нисэх буудлыг ямар байдлаар ашиглахаар төлөвлөв. Засварын бааз болгоно гэсэн мэдээлэл байсан?
-Өнөөдрийн байгаа “Буянт-Ухаа” нисэх буудлыг навигацийн үйл ажиллагаа явуулах, сургалтад ашиглах зэрэг саналууд ирж байгаа. Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна. Гэхдээ Монгол Улсын тэр тусмаа Улаанбаатар хотын үйл ажиллагаа, эдийн засагт үр өгөөж өгөх төсөл, хөтөлбөр байвал авч үзэх боломжтой гэж үзэж байна.
-Агаарын тээвэрт төрийн хувь хэмжээг бууруулна гэж байна. Тухайлбал, МИАТ дээр хэдэн хувь хүртэл бууруулж болохоор байгаа вэ. Ер нь цаашдаа МИАТ-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Би МИАТ компанийн засаглалыг сайжруулах талд нэлээд ажилласан. Ер нь МИАТ компанид зах зээлийн орчинд өөрсдөө дэвжиж, хөгжих, компанийн засаглалаа сайжруулах шаардлага тулгарч байгаа. Үүнд, төрийн оролцоог зайлшгүй багасгаж байж энэ компани засаглалынхаа менежментийг сайжруулна. Магад-гүй 51 хувийг нъ үлдээгээд 49 хувийг нь хувьчилбал төрийн оролцоо нь багасч, менежмент нь сайжрах байх.