Н.Учрал:  Газрын тосны салбар чинь шоовдор хүүхэд шиг болчихсон байна
2018.01.26

Н.Учрал: Газрын тосны салбар чинь шоовдор хүүхэд шиг болчихсон байна

УИХ-ын чуулганаар Шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Үе үеийн Засгийн газар энэ асуудалтай тулгардаг байгаа. Зөвхөн өнөөдөр бий болж байгаа зүйл биш" гэдгийг хэлээд "Уул уурхайн яамныхнаас асуумаар байна. Өнгөрсөн хугацаанд та нар очиж Роснефттэй хэлэлцээр хийсэн үү?  Хэдэн удаа уулзсан вэ? Ямар оролдлго хийсэн вэ?" хэмээн асуулаа. 

Түүний энэ асуултад Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат: Роснефть компанитай 2017.3.16-17 өдрүүдэд Москва хотноо уулзалт хийж Монгол улсад борлуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүн тоо хэмжээг тогтвортой барих, Худалдан авалт хийж байгаа Монголын компаниудад Сингапурын биржийн үнээс  хямд үнээр хөнгөлөлт эдлүүлэх талаар хүсэлт тавьсан. Мөн 3 сард ЧайнаОйл компанитай уулзалт хийсэн. Роснефьт компаниас 100 доллароор өндөр үнээр худалдан авдаг байсан томъёоллыг өөрчлөх талаар ярилцаж, Роснефть компанитай өрсөлдөхүйц үнийн томъёоллыг тохирсон. Ирэх 7 хоногт роснефть компаний төлөөлөл Монгол ирнэ" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Мөн энэ үеэр Н.Учрал гишүүн "Газрын тосны салбарт бодлогын уялдаа холбоо алдагдсан зүйл харагдаж байна. Ашигт малтмал гэдэг том газарт Газрын тосны газрыг нийлүүлсэнээс болж энэ салбар чинь шоовдор хүүхэд шиг болчихсон биш үү. Агентлагын тоог цөөрүүлэхийн тулд том том бодлогын агентлагуудыг нийлүүлж явсанаас болоод эзэнгүй юм шиг явж байна. Өнөөдөр төр ч буруутай юм шиг, хувийн хэвшил ч буруутай юм шиг байдалтай байна. Цаашид Төр ингэж хувийн хэвшилтэй хэлэлцээр хийж, гал унтраах байдлаар яваад нэмэргүй шүү дээ" хэмээн хэлсэн юм.