Өргөн хэрэглээний дизель түлшний үнэ улаанбаатар хотод 300 төгрөгөөр буурна
2024.02.06

Өргөн хэрэглээний дизель түлшний үнэ улаанбаатар хотод 300 төгрөгөөр буурна

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар /2024,02,06/-над цахим хуудсаараа дамжуулан Евро5 ангиллын АИ92 автобензиний үнэ 400₮-өөр буурсан тухай мэдээлэл хүргэж байсан бол өнөөдөр буюу 2024,02,06-ны өдөр  дизель түлшний үнэ буурах мэдээллийг хүргэж байна. 

2024,02,07-ны өдрийн өглөөнөөс эхлэн зөвхөн Шунхлай компани ОХУ-аас импортолдог дизель түлшний үнийг литр тутамд 300₮-өөр буулгаж, 3590₮-өөр борлуулахаар боллоо. Гэхдээ эхний ээлжинд зөвхөн Улаанбаатар хотод энэ хямдарсан үнээр борлуулна. Цаашид орон нутаг дахь үнийг мөн бууруулна.

Бусад компаниудын хувьд дизель түлшний үнийг Шунхлай компанитай адилхан бууруулах асуудлаар бид ажиллаж байна. Харин БНХАУ-аас импортолдог Евро5 ангиллын дизель түлшний жижиглэнгийн үнэ 4190₮ хэвээрээ байгаа. Дизель түлшний бөөний үнийн хувьд улсын хэмжээнд 3200-3300₮ болж буурсныг тэрээр өчигдөр мэдээлсэн.

Тэрээр үнэ өсгөхгүй гэж  амласан. Амласныхаа дагуу  ажилласан. Миний үүрэг, хийх ёстой ажлаа л хийж байна даа хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн юм.