Ё.Баатарбилэг: Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн үү?
2018.01.26

Ё.Баатарбилэг: Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн үү?

УИХ-ын чуулганаар Шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүд энэ талаар асуултуудыг холбогдох яам, газруудаас асууж, Засгийн газрын бодлогыг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нефть боловсруулах үйлдвэр болон бусад асуудлаар НАЙМАН асуулт асууж, хариулт авсныг хүргэж байна. 

Ё.Баатарбилэг:  1. Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн үү? 2. Яриад байгаа 1 тэрбум доллартоо багтаж байгаа  юу? 3.645 км хоолой татахад ямар өртөгтэй байгаа вэ? 4.Ажил энэ хавраас эхэлнэ гэж байна. Нийт хэдэн жил барих вэ? 5.Энэ хоолой нь аль улсын технологиор хийж байгаа вэ?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулт: ТЭЗҮ нь бэлэн болоогүй байгаа учраас дараагийн асуудлууд /2, 3, 4, 5/ тодорхойгүй байна. Ирэх 3 сард нарийвчилсан үндэслэл гарна. Үүнээс хэдэн тэрбумын өртөгтэй болох уу нарийн тооцоо гарна. Үүнд Италийн тал хяналт тавьж ажиллаж байгаа. Үнийг л болох хямд, зээлийн эх үүсвэртээ багтаахыг зорьж байна. 

Ё.Баатарбилэг: 6.Усаа хаанаас авах вэ?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулт: Сайншандын Бор Хөөврийн хөндий хангалттай нөөцтэй гэж үзэж байгаа. Үүнийг Социализмын үед ч тооцсон. Сүүлд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барих судалгаагаар хийсэн тооцоогоор тогтоогдсон гэж үзэж байгаа.

Ё.Баатарбилэг: 7. Үр ашгийн тооцоо нь хийсэн үү? Иргэдийг төөрөгдөлд оруулахаар мэдээлэл үүн дээр яваад байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулт: 1.2 тэрбум ам.долларыг импортыг орлох бүтээгдэхүүн гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл гадагшаа 1.2 тэрбум ам долларыг валют гарахгүй, дотооддоо худалдан авна гэсэн утгаар хэлж байгаа юм.

Ё.Баатарбилэг: 8.“Гаднаас керосин бодистой холиод онцгой албан татвараас бултуулж оруулж ирээд  салерикны оронд зарж хохирол учруулж байгаа асуудлыг та нар сонссон уу? Нэмээд хэлэхэд ШБӨГДарга Тайлбар өгөөч.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулт: Энэ асуудлыг цэгцлэх зорилгоор УУХҮяам-д, ЗГХЭГ-аас санал хүргүүлж, судалж байгаа. Холбогдох шалгатуудыг хийж, татварын замаар хязгаарлах үүднээс Онцгой албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл нь боловсруулагдаад явж байна.