2018.01.26

Д.Тэрбишдагва: Нефтийн үйлдвэр барина гэж зарлах цаг нь болсон уу?

Өнөөдөр /2018.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомстол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Тэрбишдагва

Нефтийн асуудал дээр бусад эх үүсвэр хайж байна уу? Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас үгсэн, хуйвалдсан асуудал явагдсан гэж яригдаж байна. Энэ үнэн үү? Судалгаа сайн хийгээгүй байж, ард түмэнд нефтийн үйлдвэр барина гэж зарлах шаардлага байна уу? Оюутолгойн асуудал шиг болов оо. Нефть байгаа газраа үйлдвэрээ барихгүй өөр газар үйлдвэр баригдана. Энэ зөв үү ?

 УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

Нефть боловсруулах үйлдвэр янз бүрийн шалтгааны улмаас 10 гаруй жил баригдаагүй өдий хүрсэн. Хийх хүнд боломж олдоно. А-80 бензинийг хөдөө орон нутагт хэрэглэдэг. Салбарын сайд энэ тал дээр анхаарал тавьж байгаа.