2018.01.26

О.Баасанхүү: Онцгой албан татварыг Засгийн газар тэглэж болох уу?

Өнөөдөр /2018.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Онцгой албан татварыг Засгийн газрын хуралдаанаар тэглэж болдог уу? Ард түмэн ядуу байна. Шаталсан татвараа эргэж харж болох уу?

Боловсролын сайд хүйтэн буурахгүй байгаатай холбогдуулан амралтыг хойшлуулж болох уу?

ОХУ-д 100 төгрөгөөр шатхуун авдаг, энд ирэхээр 2000 төгрөгөөр авдаг. Бид шатахуун бага хэргэлдэг машин өөрсдөө унаж эхэлвэл ямар вэ? Үйлдвэр барих нь үнэн үү?

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариуллаа

Дорноговь аймгийн Алтанширээ сумын 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, бэлтгэл хангаж ажиллаж байна. Бүх газрын төлөөлөл оролцсон үнийн зөвлөлөөс нефть импортлогчид 227-275 төгрөгний алдагдалтай ажиллаж байгааг гаргасан. Татварыг тэгэлцсэнээр шатахуун түгээх газрууд хэвийн ажиллаж байна

УИХ-ын гишүүн,Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа

Хуулийн 6.7-д бензин, дизелийн онцгой албан татварыг засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа энэ үед засгийн газар арга хэмжээ авсан. 2008 оноос хойш Засгийн газар онцгой албан татварын хувь хэмжээг 40 удаа хөдөлгөсөн байдаг.