С.Зулпхар: ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ НИЙГМИЙН ХАРИЛЦААТАЙ УЯЛДУУЛАН ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2025.03.10

С.Зулпхар: ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ НИЙГМИЙН ХАРИЛЦААТАЙ УЯЛДУУЛАН ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын гишүүн С.Зулпхар Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн санаачилсан “Гэр бүл хамгаалал-шийдэл” хэлэлцүүлэгт оролцож гэр бүл, хүүхэд хамгааллын хууль, төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар санаа бодлоо илэрхийллээ. 

Тэрбээр

  • Гэр бүлийн тухай хууль болон гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл;
  • Гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, хүүхэд хамгаалал;
  • Хөдөлмөр эрхлэлт;
  • Гэр бүлийн үнэт зүйл гэсэн сэдвүүдийг хөндсөн байна.

Тэр дундаа нийгэм өөрчлөгдөхийн хэрээр гэр бүлийн шинэ харилцаа бий болсон. Үүнийг бид хуулиараа зохицуулах шаардлагатай. Тухайлбал Defacto гэр бүл буюу хамтран амьдрагчдын хооронд өмч хөрөнгө, үр хүүхдээ хэн нь авах вэ гэх мэт эрх зүйн олон зөрчлүүд үүсдэг. Үүнийг хуулиар зохицуулах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм.