2017.11.14
Ц.Цогзолмаа: 10-р цэцэрлэгийг сайдын багцаас төсвийг нэмж олгох боломжтой
Монголдоо ганц байх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийг сурвалжиллаа.
Сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолбор нэртэй энэ байгууллага өнөөдрийн байдлаар өөрийн гэсэн байргүй, зургаан бүлэгтэй ч хоёр хоёроор нь нэг танхимд нийлүүлэн сургалт, сэргээн заслын үйл ажиллагааа явуулж байна.
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, сэргээн засах эмчилгээ үйлчилгээг стандартын бус орчин нөхцөлд үзүүлсээр дөрөв дэхь намартайгаа золгож буй нь энэ юм.
Энэхүү цэцэрлэгийн барилгын санхүүжилт 5,3 тэрбум байсан боловч 2,5 тэрбум гэж төсөвт тусгасан гэв энэ асуудлыг тус цэцэрлэгийн зүгээс тодруулж салбарын сайдаас хариулт авлаа.