Н.Амарзаяа: Хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ төсөв төлөвлөгөөтэй нь уялдуулъя
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.12/ эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна.
Уг тогтоолын төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэж байгаа гэж хэлж болох бөгөөд Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрт холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Нийгмийн хамгаалал боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо, Ц.Цогзолмаа гишүүн нарын санаачлан оруулж энэ асуудлыг УИХ-ын тогтоол оруулж ирж байгаад хувь гишүүний хувьд талархаж байна. Энэ ажлыг ерөнхийдөө УИХ-ын тогтоолоос гадна 2018 оны төсвөөс эхлээд санхүүгийн орчинд нь өөрчлөлт оруулаад нөгөө талаар тусгай хэрэгцээтэй боловсролын асуудал, эрт илрүүлэх оношлох эрүүл мэндийн асуудал, нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой асуудлууд гээд бүгд төсөв санхүүтэй холбоотой байгаа.
Сая сайд 13,6 тэрбумын нэмэлт санхүүжилт хэрэгцээтэй гэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн асуудал зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлууд санхүү хөрөнгөтэй холбоотой байгаа юмаа. Гишүүд маань бүх асуудлуудаа нэгтгээд 2018 оны төсвөөсөө нэгтгээд тусгай хэрэгцээтэй сангийн асуудал, үндэсний хөтөлбөр батлах энэ асуудлуудыг төсөв төлөвлөгөөтэй нь уяалдуулан зохион байгуулах асуудлыг нэмж оруулах саналтай байна.
Энэ асуудлыг бүхэлд нь дэмжиж байна. Ингээд гурван асуулт байна. Н.Оюундарь гишүүний саналтай нэг байна. Улаанбаатар хотод ажиллаж байгаа.
Нэгд Ерөнхий боловсролтой тусгай хэрэгцээтэй сургууль, цэцэрлэгүүдийн асуудлыг ярьж байна. Тэгэхээр хөдөө орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхээ хангуулах орчны асуудал аль хэр судлагдсан бэ? Үүн дээр анхаарлаа хандуулж байна уу?
Хоёрт хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, ТББ-ууд, төвүүд янз бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнд төрөөс үзүүлж буй тусламж туслалцаа хэр байдаг юм бэ?
Гуравт тойргоор иргэдтэйгээ уулзаад явж байхад бухимддаг асуудал байна. Өнгөрсөн засгийн газрын үед эрүүл мэндийн сайд, нийгмийн хамгааллын сайд нар хамтраад хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн асуудлыг тушаалаар 7 сарын 1-нээс хэрэгжихээр зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ асуудал ямар шатандаа явна вэ? Иргэд группээ тогтоолгохоор аймагт хаа холоос ирэхэд тэр тушаал нь гарчихсан, групп тогтоох боломжгүй болгосон асар олон иргэдийн гомдлууд байгаа юм? Эдгээр иргэдийн замын зардал, группын тогтоох ажил болох уу? Төрийн албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж буй асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Яг өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгайлан сургаж байгаа бие даасан орон нутгийн сургууль цэцэрлэг ховор байгаа. Ямар нөхцөл байна вэ гэхлээр нэг цэцэрлэгт халамжийн анги нээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авах ийм зорилго бүхий түвшинд явж байна. Цаашдаа бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг дахин аймаг, дүүргийн түвшинд дахин нэр хаяг, регистртэй нь гаргая.
Тэгээд нэмж олон хүүхдэд шаардлагатай төв, цэцэрлэг бий болгох орон нутаг байвал судалгаан дээрээ суурилаж асуудлуудыг шийдье гэсэн асуудлыг гишүүн хөндөж байна. Хоёрт төрөөс энэ чиглэлээр ТББ-д өгч буй дэмжлэгийг нийгмийн хамгааллын яамнаас бусад яамууд дэмжихгүй байгаа. Ямарваа нэг олон улсын байгууллагын төслийн дэмжлэг үйл ажиллагаагаар явж байгаа.