Ц.Цогзолмаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
УИХ-ын гишүүн Ц.ЦОГЗОЛМАА
2017.06.08

Ц.Цогзолмаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн 6эрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжуулэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.ЦОГЗОЛМААТАЙ ярилцлаа.

-Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хурцаар тавигдах болсон. Тэдэнд тулгараад буй асуудлыг шийдвэрлэхээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, чуулганаар хэлэлцээд эхэллээ. Уг тогтоолын төсөлд гол ямар заалтыг тусгав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх яг яаж зөрчигдөж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Уг хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийг минии бие ахалж, хууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн орчинд хэрхэн хэрэгжиж байна гэдгийг харах үүднээс тэдний сурдаг тусгай хэрэгцээтэй сургууль болон зарим цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Гэтэл бодит байдалд хуулийн хэрэгжилт сул, нөхцөл байдал сайнгүй байсан бөгөөд төрийн оновчтой бодлого, дорвитой шийдал хэрэгтэй байгааг мэдэрсэн.

Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль гаргасан ч тэдний хүсэн хүлээсэн хуулиар баталсан дэмжпэг болохуйц заалтууд нь амьдралд хэрэгжихгүй байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, анхны хэлэлцүүлгээр дэмжлээ. Монгол Улсад 110 мянган хөгжпийн бэрхшээлтэй иргэн бий. Түүний 10 мянга орчим нь хүүхэд байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн олонх нь ар гэрийн амьжиргаа, нөхцөл байдлаас шалтгаалж сургуульд хамрагдах боломжгүй байна.

Мөн нөгөө талаас саажилтын өндөр зэрэг, хэвтрийн байдалтай хүүхдүүд сургуульд сурах боломжгүй байдаг. Тэдний сургуульд суралцах боломж, хамрагдалтын байдпыг авч үзэхэд эцэг, эх нь санаа тавьж чадаж байгаа хэсэг нь л хүүхдээ сургуульд суралцуулдаг. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ- ын тогтоолын төсөлд Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдүүдийн талаар бодитой тоон мэдээллийн сантай болгох асуудлыг тусгасан. Тухайлбал, хөгжпийн бэрхшээлтэй хэдэн хүүхэд байна.

Түүнээс хэд нь харааны болон сонсгол, тулгуур эрхтэний бэрхшээл, саажилттай байна вэ гэсэн тоон мэдээллийг нарийвчилж гаргахаар тусгасан. 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд ийм мэдээллийн сантай болоход мэдээж Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухайд сонголтоо хийгээд суралцах сургууль, цэцэрлэг бий. Гэтэл орон нутагт байдаггүй. Тиймээс УИХ- ын тогтоолын төсөлд хөгжпийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх төвийг ядаж л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олон байгаа аймаг, дүүрэгт ирэх жилээс байгуулахаар тусгасан.

Түүнчлэн хөгжпийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эцэг, эх нь сургуульд хүргэж өгөөд багшийн гар дээр л үлдээдэг. Өнөөдөр тэдэнд хичээл заадаг багшийн цалин муу, маш хүнд, ачаалалтай нөхцөлд ажиллаж байна. Олон улсын стандартад хөгжлийн бэрхшээлтэй арван хүүхдэд нэг багш ногддог. Дээр нь туслах багштай ажилладаг гэхээр арван хүүхэдтэй хоёр багш ажиллана гэсэн үг. Гэтэл манайд 1-6 дугаар ангийн хүүхдүүд холилдож нэг ангид суралцдаг бөгөөд дунд нь нэг л багш ажиллаж байна.

Туслах багшийн орон тоо байхгүй. Хуульд багшийн үндсэн цалин дээр 50 хүртэлх хувийн урамшуулал нэмж олгоно гэж заасан байдаг ч ихэвчлэн төсөв мөнгөний дутмаг байдлаас болоод  урамшуулал огт олгодоггүй. Үсрээд л 10-20 хувийн урамшуулал олгодог байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заадаг багш нарын ажлын ачаалап, мэдлэг ур чадвар, хэдэн хүүхэдтэй ажиллаж байгаагаас шалтгаалан улсын төсөвт тусгасан урамшууллыг тэдэнд аль болох өгч, ажлыг нь дэмжих талд анхаарна.

-Улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог тэтгэмж амьдралд хүрэлцдэггүй гэж ярьдаг. Тэтгэмжийг нэмэгдүүлэх талд хэрхэн анхаарав?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болонхүүхдээасранхамгаалжбайгаа эцэг, эхийн тэтгэмж 62500 төгрөг байдаг. Энэ нь өнөөдөр амьдралд хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Тэгвэл бид ядаж амьжиргааны баталгаажих төвшингийн доод хэмжээ буюу 204 мянган төгрөгт хүргэх ямар боломж байна гэдгийг судалж, үе шаттайгаар нэмэгдүүлэх байдлаар төсөвт тусгах асуудпыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

-Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн багш дутмаг байна гэлээ. Ер нь тусгай сургалтын багш нарыг бэлтгэдэг сургалт манайд бий юү. Тэднийг мэргэшүүлэх талд улсаас хэрхэн анхаардаг бол?

-Социализмын үед хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудпыг төр онцгой байдлаархарж, шийдвэрлэдэг байсан. Депотлогич буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажилладаг нарийн мэргэжлийн багш нарыг ихэвчлэн ОХУ-ын Эрхүү хотод бэлтгэдэг байлаа. Харин 1990 оноос хойш нарийн мэргэжлийн багш нарыг бэлтгэх бодлого БСШУСЯ-нд байхгүй болсон. Харин одоо багш нар мэргэжлийн сертификаттай болохыг хүсч байна.

Амьдралын бололцоотой зарим нь өөрсдөө судалж байгаад гадаадын урт, богино хугацааны сургалт болон Хятад, Солонгосын энэ чиглэлийн сургуулиудад суралцдаг болжээ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Гэтэл мэргэжлийн багш дутагдалтай. Тиймээс Монгол Улсын төр, Засгийн газраас үүнд анхаарал хандуулж нарийн мэргэжлийн багш нарыг БСШУС-ын сайдын төсвөөс мөнгө гаргаж зайлшгүй бэлтгэх шаардпагатай байна. Мэргэжлийн үнэмлэх байхгүй ч олон жил ажиллаж туршлагажсан хүмүүсээ дэмжиж дипломтой болгох, мэргэшүүлэх талд анхаарч төсөв мөнгийг хуваарилах шаардлагыг Засгийн газарт тавьж байна.

-Та дээр хэлэхдээ 1-6 дугаар ангийн хүүхдүүд холилдож нэг ангид суралцдаг гэсэн. Тэднийг нас насных нь ангиллаар сургах боломж манайд байдаггүй юм уу?

-Хөгжлийн  бэрхшээлтэй хүүхдүүдийг нас насаар нь ангилж хуваарилахыг хичээж байгаа боловч олон улсын жишиг, стандартад хүрэхэд хол байна. Тэгэхээр УИХ- ын тогтоолын төслийг баталж, цогц арга хэмжээ аваад явбал багш нараа сургах, тэдний цалинг нэмэх, нэг анги, нэг багшид хэчнээн хүүхэд ногдох вэ гэсэн стандартыг хангахыг зорьж ажиллана. Одоо нэг ангид яваад ороход тэргэнцэртэй болон саажилттай хүүхэд хамт сууж байна. Гэтэл тэргэнцэртэй хүүхдүүд тусгай тоноглосон ангид суралцах ёстой. Эдгээр нормыг хангахад анхаарч ажиллана.

-Хөгжпийн бэрхшээлтэй залуусын хувьд хөдөлмөрийн орчин, нөхцөл нэлээд хязгаарлагдмал байдаг. Үүнд хэрхэн анхаарах вэ?

-Хуульд 100-гаас дээш ажилтантай аж ахуйн нэгж 10- аас доошгүй хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна гэсэн заалт байдаг. Гэтэл энэ нь өнөөдөр тунхаглалын шинж чанартай болсон. Ялангуяа эмэгтэй гишүүд үүнд нухацтай хандаж байгаа юм. Дөрвөн жилийн дараа тодорхой үр дүнд хүргэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах асуудлыг тусгайлан авч үзэж, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, Үйлдвэрчний эвлэл гэсэн хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт оролцдог байгууллагуудад сургалт хийх, ойлгуулах, хөдөлмөрийн чадвартай, орлого олох боломжтой залуусыг дэмжих талд анхааръя гэсэн бодолтой байна.