2017.11.01

Иргэд: Халамжийн мөнгийг танил талын хүрээлэлдээ олгож байна

Халамжийн мөнгөнд зорилтот иргэд хамрагдахгүй байна. Ар өврийн хаалгаар танил  талын хүрээллээр тогтоож авч буй байдал цөөнгүй гарч байгааг хэллээ. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амжиргааны гол их үүсвэр нь халамжийн мөнгө болж байна.

ХНХЯ-ны сайд С.Чинзориг:  Нэг зүйлийг байнга ярьдаг, хөдөлмөрийн чадвараа алдсан хүн тухайлбал хөл гараа тайруулсан иргэдийг жил бүр ирж өөрийн биеэр ирж группээ сунгуулах гэх мэт чирэгдэл учруулж буй асуудал бий. Нэгэнт л харамсалтай байдалд хүрсэн хүмүүсийн гар хөл нь ургахгүйгээс хойш ахин чирэгдэл учруулж буй асуудлыг таслан зогсооно.