УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.05.12

О.Баасанхүү: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал дор хөгжлийн бэрхшээлгүй хүмүүс хөлжсөн байгаа шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.12/ эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна.  

Уг тогтоолын төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэж байгаа гэж хэлж болох бөгөөд Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрт холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Их хурлын гишүүд бид өөрсдөөсөө эхэлж дагаж байвал сайнсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, холбогдох хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тодорхой хувьд нийцүүлэн заавал ажилд авна гэж заасан байдаг. Бид одоо 76 уулаа байна. УИХ-ын гишүүд дөрвөн туслах гэх мэт би  нэг харааны бэрхшээлтэй хүнийг аваад ажиллуулж байгаа. Ер нь бол их тустай дэмтэй байдаг. Та нар ч гэсэн нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд аваачээ гэж  уриалмаар байна. яагаад гэвэл хүн шүү дээ, тэд бол маш боломжтой хүмүүс шүү гэж хэлмээр байна.

Хоёрт бас нэгэн зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дээр эрүүл мэнд, боловсролын сайд нилээн анхаармаар байна. Манай Орхон аймгийн хувьд  131 эцэг, эх 0-6 настай хүүхдүүдэд аймгийн хэмжээнд нэг ширхэг ч хөдөлгөөн заслын төв байхгүй байна. Гэтэл энэ шинэ шангриллад зориулалтын тоглоом нь 100 гаран мянгаас дээш төгрөгийн үнэтэй байна. Энэхүү тоглоомын туслалцаатайгаар гар хөл нь идэвхитэй ажилладаг юм байна. Ийм тоглоомуудыг тодорхой газруудад судалгаатай оруулж ирээд явмаар байна.

Дээрээс нь 100,000 гаруй хүн бол бүхэл бүтэн аймаг шүү дээ нэг аймаг шиг хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй байна гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ бодлогоор бууруулах, чадамжийн сэргээн эмчилж дэмжих хэрэгтэй байна. Эдгээр хүмүүсийн нийгэмд зорчих орчны тохижилтын хувьд анхаарах хэрэгтэй. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд нийлүүлсэн ном нь унших боломжгүй буюу буруу агуулгатай ном гэхэд болхоор байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг өлгөн авч хөгжлийн бэрхшээлгүй хүмүүс гадна, дотны төсөл гэх нэр дор хөлжсөн байгаа шүү.

Миний хувьд нэг л удаа та нарт хүний өмнөөс кноп дарах эрх өгий. Учир нь би ирцэнд их санаа зовж байна. Энэ төслийг дэмжмээр байна.