Ө.Энхтүвшин: Бид энд УИХ-д суух хэрэг байгаа юм уу гэдэг зүйл урган гарч ирж байна
Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Энэ нэг Монголын зэс гээд компани авчихсандаа биш хамгийн гол нь хууль зөрчсөн юмуу ? эсхүл үгүй юмуу? гэдэгтэй холбоотой тэр талаас нь би хувьдаа яриад байгаа юм. Илэрхий энэ чинь хууль зөрчсөн ажлын хэсгийн дүгнэлтэд чинь гараад ирж байна шүү дээ.
УИХ хэлэлцээд дараа нь хуулийн байгууллагууд ажлаа хийх хэрэгтэй
Засгийн газар шийднэ. Засгийн газар шийдэхдээ ард түмний өмнөөс энэ асуудлыг барьж байгаа УИХ-тайгаа зөвшилцөөд шийднэ гэсэн заалтууд л байгаад байна шүү дээ. Тэгэхээр үүнийг аль алийг нь хийгээгүй шүү дээ. Ийм байхад улсын их хурал жишээ нь өөрийнх нь гаргасан хуулийг хэд хэдэн хуулийг тэр битгий хэл үндсэн хуулийг зөрччихөөд байхад энэ дээр за яахавдээ гээд байх юм бол бид энд суух хэрэг байгаа юмуу? гэсэн л зүйл урган гарч байна.