Цагаан тоосны сорьцыг Лондонгийн лабораторид шинжлүүлнэ
БОАЖ Сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын 2022 оны 04 сарын 22 ны өдрийн А/134 дүгээр тушаалаар байгуулагдсан үйлдвэрийн цагаан тоосноос сорьц авах ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын сан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын Улаантолгой баг зэрэг цагаан тоосны нөлөөллийн бүсэд 15 цэг байршлаас цагаан тоосны сорьцыг тусгай зааврын дагуу авч дуусгалаа.
Сорьц авах үйл ажиллагааг БОАЖЯ-ны ОББҮХ, БОАЖГ, УЦОШТ-ийн Байгаль орчны төв лаборатори, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Мэргэжлийн хяналтын газар, , УЦУОША, Азийн хөгжлийн банкны Агаарын чанарыг сайжруулах мэдлэг болон үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн баг, Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн ТББ, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг оролцогч, сонирхогч бүх талуудын оролцоог ханган зохион байгуулан явуулав.
Азийн хөгжлийн банкны Агаарын чанарыг сайжруулах мэдлэг болон үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн санхүүжилтээр үйлдвэрийн цагаан тоосны сорьц авах энэхүү үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Лондонгийн лабораторид уг 15 сорьцыг шинжлүүлэх юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn