“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар болон УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Г.Ганболд, УИХ-ын гишүүн Д.Батлут нар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа.
Уурхайчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдахаар болсон уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын төслийн танилцуулага хийгдлээ.
Уг төслийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдэр боловсруулах катодын зэсийн үйлдвэр, молибдены баяжмал боловсруулах үйлдвэр байгуулагдахаас гадна эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх кабель утасны үйлдвэр, зэс нано нунтагийн үйлдвэр мөн ашиглалтад орно.
Уулзалтын үеэр тус үйлдвэрийн ҮЭ-ээс зарим ажлын байрыг хүнд, хортой нөхцөлд хамруулах эрх зүйн орчинг бий болгох, зарим тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах боломжийг нээх, тус үйлдвэрийн үйлдвэрлэж буй эрчим хүчийг зах зээлийн үнээс хямд тооцон авч, эргүүлж эрчим хүч нийлүүлэхдээ өндөр үнээр зарж байгаа асуудлыг зогсоох зэрэг чухал саналууд илэрхийллээ.
Эдгээр асуудлаар УИХ-ын дэд даргын хамт уурхайчдын төлөөллийг төрийн ордонд хүлээн авч холбогдох сайд, Эрчим хүчний зохицуулах хороог оролцуулан уулзалт зохион байгуулахаар боллоо.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn