УИХ-ын гишүүн Ч.Улаан Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд төрийн аудит хийлгэх санал гаргав
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2017.02.01

УИХ-ын гишүүн Ч.Улаан Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд төрийн аудит хийлгэх санал гаргав

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайланг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Эрдэнэт үйлдвэрийн 2016 оны үйл ажиллагаанд төрийн аудитаар дүгнэлт хийлгэх санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Ч.Улаан

Төсвийн байнгын хороо Үндэсний аудитын газрын аудитын үйл ажиллагааны үр дүнг бодитой ажил болгоход онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм.

Одоогоос 2 жилийн өмнө тусга зориулалттай сангуудыг хэрхэн ажиллуулах вэ гэдэг ажлын хэсэг байгуулаад, тодорхой санал гаргасан. Түүнийгээ ЗГ-ын хуралд гурванч удаа оруулаад батлуулж чадаагүй.

Нэг хэсэг нь хувиарласан хөрөнгийг дамжуулаад гаргадаг зүгээр данс байгаа.Сан биш.  Нөгөө хэсэг нь төсвөөс, гаднаас эх үүсвэр авдаг, тэр хөрөнгөө журмын дагуу зарцуулдаг, өсөж нэмэгдэж байдаг бодитой сан байгаа. Энэ мэтчилэн зүйлсийг байнгын хорооны тогтоол дээр тусгах нь зүйтэй.

Эрдэнэт үйлдвэрийн 2016 оны үйл ажиллагаанд төрийн аудитаар дүгнэлт хийлгэмээр байна.

Энэ асуудал төрийн бодлогын хэмжээнд босож асуудал яригдаад байгаа учраас зүгээр нэг хувийн аудитын компаниар хийлгэх биш болчхоод байна. Тэгэхээр Төрөөс чиглэлийг нь өгч төрийн аудит хийлгүүлэх саналтай байна.