Д.Сумъяабазар: "Эрдэнэт"-ийн 49 хувийг орон нутгийн төрийн өмчит компанийн асуудал шиг бодож болохгүй
Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар: Өнгөрсөн бэрх хэцүү үед тэжээж өдийг хүргэсэн. Бид бүхэн түүхийн мэднэ.Төрийн өмчит үйлдвэрийн газар олноороо байгуулж байгаа аймаг орон Улсын татварын бааз суурийг бүрдүүлдэг, ер нь л Монгол улсыг эдийн засгийн хувьд чадавхи суларсан байгаа үед Эрдэнэт үйлдвэр тэжээж эхлэсэн.
Энэ том үйлдвэрийг яг тэр улсын үйлдвэрийн газартай жишэж зүйрлээд байгаа нь болохгүй л дээ. Манай татварын бааз суурь нэг хэсэгтээ Оюутолгой гархаас өмнө Эрдэнэт л бүх л юмыг нугалж явсан шүү дээ. Хувьд байхаар татварын орлого нь буураад байдаг, төрд авахаар татварын орлого нь нэмэгдээд байдаг энэ зөрүүг бид нар харах ёстой. эцсийн эцэст орлого санхүүтэй холбоотой асуудал л яригдана шүү дээ.