Улсын Их Хуралд залуу нэр дэвшигчдийн квотыг бий болгох, залуу үеийн улстөрийн бодит оролцоог бүрдүүлнэ
2016.12.27

Улсын Их Хуралд залуу нэр дэвшигчдийн квотыг бий болгох, залуу үеийн улстөрийн бодит оролцоог бүрдүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Л.Болд өнөөдөр Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. 

Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Монголын хүн амын дийлэнх олонхи болсон залуучуудын улстөрийн ухамсар, улстөрийн үйл байдал, чиг хандлагыг ардчилсан нийгмийн үнэт зүйлс, харилцааны шинэ хэм хэмжээнд нийцүүлэн өөрчлөх, зарим ардчилсан улс орнуудын жишгийн дагуу Улсын Их Хуралд залуу нэр дэвшигчдийн квотыг бий болгох, залуу үеийн улстөрийн бодит оролцоог бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилан боловсруулснаа мөн өргөн мэдүүлсэн юм.