Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар харилцан санал солилцов
Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Р.БурмааТөрийн байгуулалтын байнгын хорооны урилгаар манай улсад ажиллаж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Ардчилсан засаглал, жендэрийн нэгжийн дарга, доктор Марчин Валецкиг өнөөдөр / 2014.06.25 / хүлээн авч уулзав.
Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны урилгаар манай улсад ажиллаж байгаад талархал илэрхийлээд УИХ Улс төрийн намуудын санхүүжилт болон Сонгуулийн тухай хуулийн төслүүд дээр хоёр томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг танилцуулав.
Тэд уулзалтын төгсгөлд харилцан санал солилцлоо.
Мөн тэрээр одоо Сонгуулийн тухай дөрвөн тусдаа хууль үйлчилж байгааг дурдаад эдгээр тусдаа хуулиудыг нэгдсэн нэг хуулийн төсөл болгохоор ажлын хэсэг ажиллаж байгааг дуулгалаа.
Түүнчлэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн гол өөрчлөлт нь сонгуулийн нэрсийн жагсаалт, сонгуулийн санхүүжилт болон сонгуулийн маргааныг шийдвэрлэх гэдгийг хэлээд уг хуульд орж байгаа өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм. Тэд уулзалтын төгсгөлд харилцан санал солилцлоо.
Доктор Марчин Валецки нь дэлхийн 35 гаруй улсад ардчилсан засаглалын дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр 18 жил ажиллаж байгаа дадлага туршлагатай юм байна