2025.04.17

Ж.Алдаржавхлан: 18 хоног гэдэг утгагүй. Бүх хүмүүс тодорчихсон, бүх хүмүүс тайлангаа хийчихсэн хойно "дүр эсгэсэн 18 хоног" бий болно!

УИХ-ын чуулганы /2025.04/17/-ны өдрийн хуралдаанаар   Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг"-ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Монгол Улсын иргэн бүр Их Хуралд нэр дэвших эрхтэй. Энэ эрх нь Үндсэн хуулиараа олгогдсон. Янз бүрийн шахалт шаардлагагүй шууд нэр дэвших ёстой гэж би боддог хүн. Гэхдээ УИХ-ын гишүүнийг чинь эргэх холбоотой ажиллаарай гээд ард түмэн сонгоод явуулдаг. Тийм учраас их хурлын гишүүнийг эргэж тайлангаа тавихыг нь хуулиар зөвшөөрсөн байгаа. Ариунзаяа гишүүний яриад байгаа тэр сонгуулийн 18 хоног ямар ч утгагүй болно. 1 сарын 1-нээс бүх хүмүүс янз бүрийн тайлан уулзалтууд хийж эхэлнэ. Тэгвэл ерөөсөө тэр сонгуулийнхаа 18 хоногийг байхгүй болгоод чөлөөтэй болгосон нь дээр юм биш үү? 18 хоног чинь угаасаа утгагүй, бүх хүмүүс тодорчихсон, бүх хүмүүс тайлангаа хийчихсэн хойно л нэг ийм дүр эсгэсэн 18 хоног бий болно. 1 сарын 1-нээс хойш хүссэн хүн болгон өрсөлддөг энэ жишиг рүү явах юм уу? Энийгээ тэгшитгэхгүй юм уу?

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хариуллаа.