Ц.Даваасүрэн тасархай байгаа гэнэ
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2012.05.22

Ц.Даваасүрэн тасархай байгаа гэнэ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллаж байна. Тэрбээр арваад хоногийн өмнөөс Хөвсгөлийг зорьсон. МАН түүнийг УИХ дахь бүлгээсээ гарлаа гэж зарлангуут Бага хурлаасаа хасч, намаасаа хөөсөн. Тэрбээр бие даан нэр дэвшихээр иргэдийн гарын үсгийг цуглуулж яваа гэнэ. 801 хүний гарын үсэг цуглуулж байж сонгуульд бие даан нэр дэвших эрхтэй болно. Гэтэл Ц.Даваасүрэн гишүүний цуглуулсан иргэдийн  гарын үсгийн тоо 1000 хэдийнээ давжээ. 
Намууд Хөвсгөл аймагт судалгаа хийхэд Ц.Даваасүрэн рейтингээрээ тасархай  байгаа аж. Намаасаа хөөгдсөн биш нэр хүнд нь өсөөд байгаа Ц.Даваасүрэн гишүүнд  АН-аас  хүртэл  санал тавьсан гэнэ. Мөн МАХН-МҮАН -аас  заллага хүргүүлж байгаа сурагтай. МАН Хөвсгөлд аймагт АМГ-ын дарга асан Д.Батхуягийг нэр дэвшүүлэхээр зэхэж байсан ч авлигын хэргээр баривчлагдсан.
Мөн "МCS" группын дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгаланг МАН-аас нэр дэвшүүлэхээр болоод байгаа гэнэ. Гэвч түүний нэр хүнд тийм ч сайнгүй байгаа аж. Х.Баттулга "МCS групп одоо бүр өөрийнхөө төлөөний хүмүүсийг төрд шахаж оруулдаг боллоо" гэсэн шүүмжлэл Хөвсгөлчүүдэд нөлөөлж байгаа бололтой. Энэ нөхөр биднийг биш компаниа бодоод байж мэднэ гэсэн яриа тархжээ.