2012.05.21
Грект парламентын сонгууль дахин явагдана
Грекийн засаг захиргаанаас парламентыг тараасан тухай баримт бичиг гаргаж түүндээ хууль тогтоох байгууллагын сонгуулийн товыг зургадугаар сарын 17 хэмээн зарлав. Парламентад суудалтай намууд Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар гацаанд орсон билээ. Тавдугаар сарын 6-ны өдөр сонгогдсон парламентын гишүүд ердөө хоёрхон удаа хуралдсан бөгөөд тангаргаа өргөж, тэргүүнээ сонгож амжаад байлаа. Нэг ч нам парламентад бие даан Засгийн газраа байгуулах хэмжээний мандат авч чадаагүй юм. Арав хоногийн турш улс төрийн хүчнүүдийн хооронд хэлэлцээр явуулсан хэдий ч эвслийн Засгийн газар байгуулах чармайлт талаар болсон байна.
Тиймээс Грекийн Ерөнхийлөгч Каролос Папульяс байдлыг гацаанаас гаргах үүднээс сайд нарын танхимыг түр хугацаагаар тэргүүлж байх Панайотис Пикрамменосыг санал болгосон юм. Тэрээр тавдугаар сарын 16-ны өдөр тангараг өргөж, сайд нарын танхимыг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. Энэхүү танхимын гол зорилго нь зургадугаар сарын 17-нд сонгуульд бэлтгэх явдал юм. Энэ танхимыг "албаны" хэмээн нэрийдээд байгаа бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.