Хууль хэрэгжих гол баталгаа нь Тахарын алба
Анх 2004 онд батлагдсан ч хэрэгжих орчин нэлээд дутмаг зэрэг шалтгаанаар хуулийг дахин өргөн бариад байна.
2015.04.27

Хууль хэрэгжих гол баталгаа нь Тахарын алба

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн чухал хуулиудаас хамгийн чухал гэж болохоор нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хууль байлаа.

Анх 2004 онд батлагдсан ч хууль хэрэгжих орчин нэлээд дутмаг зэрэг шалтгаанаар Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс уг хуулийн шинэчилсэн найруулгийг УИХ-д өргөн барьсан. Ингээд хуулийг хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн онцлох үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн А. Бакей “Уг хуулийн нэрийг Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хууль гэж нэрлэж болох уу.  Түүнчлэн хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага нь Эрүүгийн болон Зөрлийн тухай хуультайгаа хэр зохицож байгаа вэ”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монголын нийгэмд хөрөнгийн зөрүү их, нам үзэл бодлоороо ялгарчихсан зүйл их бий. Гэхдээ бид хичнээн ядуу байсан ч үр хүүхдүүдээ  хаядаггүй, үр хүүхдээ хүчирхийлдэггүй байсан”

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэнээс 49 хүн амиа алдсан гэж байна. Гэхдээ энэ тоо бол ТББ-ийн судалгаагаар тав дахин их байгаа. Өмнө гарсан хууль нь тунхагийн шинжтэй байсан. Тиймээс Гэр бүлийн тухай хуультайгаа хамт хэлэлцээд явбал дээр байх”

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Магадгүй  монгол улс оршин тогтнож байгаа үндэс суурь нь газар шороо, үндсэн хууль гэх байх. Гэхдээ хамгийн үндсэн нь Монгол гэр бүл гэж миний хувьд ойлгодог”

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нөхдүүд чинь их зальтай этгээдүүд ш дээ. Гэр бүлдээ хайргүй бол өөртөө хайртай байдаг. Тиймээс нэг зөрчил гаргахад нь цагдаа барьж аваад гудамж тав хоног цэвэрүүлвэл өөрийгөө хайрлаад дахин асуудал үүсгэдэггүй.

УИХ-ынгишүүн Г.Уянга “ Гэр бүлийг хэн хүчирхийлээд байна эрчүүд үйлдээд байна. Яагаад гэхээр ажлын байргүй. Бид өнгөрсөн 25 жилд ажлын байрыг олноор нь бий болгодог үйлдвэрүүдээ үгүй хийчихсэн.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Ялангуяа нэг хороонд гэхэд нэг хэсгийн байцаагч, цагдаагийн ажилтан байгаа. Гэтэл хороонынх нь хүн ам дунджаар 10 мянга орчим байгаа нь бодит байдал дээр хүрэлцэхгүй байна.”

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Энэ хуулийн хариуцлага бол гурван хуулиар тооцогдоно. Нэгдүгээрт төрийн албан хаагч үүргээ хүлээгээгүй бол зөрчлийн тухай хуулиар, үнэхээр нэг удаагийн ахуйн үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийллийн хуулийнхаа дагуу, нэгэнд хүний амь насанд хүрсэн эрүүгийн хуулиар зохицуулагдах юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Энэ хуулийг батлахаас өмнөөс амьд болгож, тогтвортой хэрэгжих баталгаа гэрч хохирогчийг хамгаалах Тахарын алба. Өөр нэг зүйл гэр бүлийн орчинд нь үйлдэгдэж байгаа тул хохирогч өөрөө холдож чаддагүй.