Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү:
2015.04.24
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг боловсронгуй болгох шаардлагатай байна
Баянзүрх дүүрэгт гарч байгаа гэмт хэргийн тал хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг байна. Тийм учраас дүүргийн удирдлагууд урьдчилан сэргийлэх зөвлөл байгуулжээ. Мөн эмэгтэй гишүүдийн уриалгыг дэмжиж хүчирхийллийн эсрэг явуулж байгаа арга хэмжээгээ иргэдэд танилцуулсан байна.
Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дүүргийнхээ 6800 гаруй иргэнийг хамруулан судалгаа явуулсан байна. Ингэхэд судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 50 гаруй хувь нь ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү: Энэ далд үйлдэгдээд байгаа гэмт хэргийг бид нар ил болгоё ил болгохын тулд бид нар ямар ямар арга механизмаар хийх юм бэ мэдээж хуулиа боловсронгуй болгоно.