Засгийн газрын хуралдаан
2014.10.10

Засгийн газар бүтцийн хүрээнд дөрвөн сайдыг томилох ёстой

Засгийн газрын 50 хувь нь огцрох буюу хүсэлтээ гаргавал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хуулийн зохицуулалт бий.

Энэ утгаар нь авч үзвэл Ерөнхий сайд танхимаа хадгалахын тулд эхлээд шинэ бүтцийн дөрвөн сайдаа оруулна. Харин үүний дараагаар өөр сайдтай хариуцлага тооцох уу эс тооцох уу гэдгээ ярина. Түүнээс бүх сайд солигдоно гэсэн ойлголт байхгүй гэж улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм.

УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дэд  дарга Д.Оюунхорол “Дөрвөн шинэ сайд нь болж өгвөл бидний тавьж байгаа шаардлага бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглоод ороод ирээсэй. Давхар дээлээ тайлчихаад сайд нь орж ирээсэй гэж хүсэж байна”.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил “Ажил хашаад хамтран явах нь хүндрэлтэй, өнөөгийн нөхцөлд улс төрийн намууд өөрсдийн боловсон хүчнийг их хуралдаа эхлэн сойдог. Үүн дээр асуудал үүсдэг” гэлээ 

            Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү