С.Ганбаатар босоо хэвээрээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.10.10

С.Ганбаатар босоо хэвээрээ

“Босоо” хочит С.Ганбаатар гишүүний индэр алга болжээ.

Намрын чуулганаар гишүүдийн санал өгөх тоног төхөөрөмжид өөрчлөлт орсноос болж ширээн дээр нь индэр багтаах зай үлдээгүй юм. Үүнтэй эвлэрсэн гишүүн индэргүй ч босч ярьдаг хэвээрээ байна.

Тэрээр босч ярих шалтгаанаа "Бусдыгаа хүндэлж байна. Гишүүн гэдэг нь том дарга биш шүү дээ. Зөвхөн ард түмний төлөөлөл. Төлөөлөл учраас тэднийг хүндэлж босч зогсдог” хэмээн тайлбарладаг.