М.Сономпил: Эвслийн бүлэг суудлаа хадгалж үлдэх байр суурьтай байгаа
Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.10.10

М.Сономпил: Эвслийн бүлэг суудлаа хадгалж үлдэх байр суурьтай байгаа

 

Засгийн газарт хийсэн бүтцийн өөрчлөлтийн дагуу Эрчим хүчний яамтай Уул уурхайн яамыг нэгтгэж Уул уурхай эрчим хүчний яамтай байгуулахаар болсон. Эрчим хүчний сайд М.Сономпилийг 'Ярилцах танхим "-даа урьж засгийн бүтэц болон сайдуудын томилгооны талаар ярилцлаа Мөн тэрбээр 2015 оны улсын төсвийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

-Засгийн газрын бүтцийг өөрчлөн баталсан. Одоо сайд нарыг шинээр томилох гэж байна. Ерөнхийлөгчийн нэгтгэсэн яамдын сайдыг УИХ-ын гаднаас томилох ёстой гэсэн санал тавьсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын бүтцийг батлахаас өмнө “Шударга ёс" эвслийн бүлэг өөр байр суурь илэрхийлж байсан. Нийгмийн чиглэлийн яамдыг нэгтгэх нь зүйтэй. Жишээлбэл. Соёл. спорт. аялал жуулчлалыг яамыг Боловсролын яамтай. Хун амын хөгжил. нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яамтай гэх мэтээр.

Харин бүтээн байгуулалт өрнөсөн Эрчим хүч, Уул уурхайн яамыг нэгтгэх нь буруу гэсэн байр суурь илэрхийлж байсан. Гэсэн ч Ерөнхий сайд болон Ардчилсан намын бүлгийнхэнтэй дахин зөвшилцөл хийж, Ерөнхий сайдын төлөвлөгөөг дэмжээч гэсэн хүсэлт тавьсны дагуу дахин хуралдаад өмнөх шийдвэрээ өөрчилсөн. Ерөнхий сайдын оруулж ирсэн саналыг тзр чигээр нь дэмжсэн. Өөрөөр хэлбэл. Ерөнхийлөгчийн тухайд бүлгийн дарга нарыг суулгаж байгаад сайд нар “давхар дээл'-гуй байх талаар зөвлөж байна лээ.

Одоо хучин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар УИХ- ын гишүүн сайдын албыг давхар хашиж болно. Ерөнхийлөгч давхар дээл-ийг тайлах тухай хуулийн төслөө удахгүй дахин өргөн барих юм шиг байсан. Тэр хуулийнхаа хүрээнд л ярьсан юм болов уу.

Ер нь энэ асуудлыг сүүлийн нэг жил ярилаа. Бүлгүүдийн тухайд ихэнх нь өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шийдээд явах бодолтой байх шиг. Миний хувьд Ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваад. шинээр томилох сайдуудыг 100 хувь биш юм гэхэд 50 хувийг нь парламентын гаднаас оруулж ирэх боломжтой гэж үзэж байгаа.

-Засгийн газрын бүтцийг өөрчлөн батлах үеэр бүтээн байгуулалт хийж буй яамдаа өөрчиллөө, бужигнууллаа гэх шүүмжлэл гарч байсан. Энэ шүүмжлэл үнэн бол ямар сөрөг үр дагавар гарах бол?

-Эрчим хүчний яамны тухайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ДЦС-3-ыг өргөтгөөд ажиллагаанд оруулсан. “ДЦС-4-ийн өргөтгөлийн ажлын тухайд үндсэндээ дууссан. Мөн Амгалан дулааны цахилгаан станцыг ирэх сард багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ станцын хувьд хунд нөхцөлд богино хугацаанд дуусгахаар ажиллаж байгаа гэж хэлж болно.

Ерөнхийдөө бүтцийн өөрчлөлтөд орсон яамдын ажил цалгардаж байна. Зам. төмөр зам, Эдийн засгийн, хөгжлийн яамтай холбоотой олон ажлыг нэрлэж болно. Яамдын ажил үндсэндээ зогсчихсон. Шийдвэр гарахгүй. хугацаа алдах зүйл их байна. Бүгээн байгуулалтын ажил нь эхэлсэн төслүүдийн хувьд явдгаараа явна.

Цаг хугацааны хувьд алдаж магадгүй. Гэхдээ томоохон бүгээн байгуулалтын ажлууд байна. ДЦС-5-ын асуудлыг найман жил яриад. одоо хэлцэл нь үргэлжилж байгаа. Тавантолгой. Багануурт барих цахилгаан станцын хэлцлийг хийгээд явж байсан.

Энэ томоохон хэлцлүүд ч түр хугацаагаар хойшилчихсон байдалтай. Цаашдаа энэ салбарт цоо шинэ хун гарвал ажилтайгаа танилцах гээд багагүй хугацаа алдах эрсдэл гарч магад Ерөнхийдөө цаг хугацааны хувьд сөрөг үр дагазар их.

 -Бүтцийн өөрчлөлт алдаатай байсан юм бол яагаад дэмжчихэв?

-УИХ-д дэмжихгүй байх бүрэн эрх нь байсан. Эвсэл байгуулсан намын бүлэгт ч тэр. Гэсэн ч бүлгүүд хоорондоо ярилцаад Ерөнхий сайдын саналыг хүлээж авья. засагт хамтран ажиллаж байгаа юм чинь нэг нэгнийхээ эсрэг харж зогсоод яах юм бэ гэсэн шийдэлд хүрсэн.

-Та сайдын суудлаа өгөхөд бэлэн байна уу?

-Энэ зөвхөн миний асуудал биш. Эрчим хүчний салбарт харъяалагддаг 11 мянган хүний тухай ярих хэрэгтэй болно. Эхлүүлсэн ажлаа дуусгах бодол надад байна. Гэсэн ч Эрчим хүч. Уул уурхайн яамыг нэгтгэхээр болсон учраас хэнийг сайдад нэр дэвшүүлэх нь Ерөнхий сайдын саналаар шийдэгдэнэ.

Би шийдвэрийг хараад л сууж байна. Засгийн газарт "Шударга ёс' эвсэлд ногдсон дөрвөн суудал бий. Засгийг 75:25 гэсэн харьцаатайгаар байгуулсан шүү дээ. Одоо ч гэсэн квотоороо эвслийн дөрвөн суудал байж л байгаа. МҮАН-д ногдсон суудал ч гэсэн. Гэхдээ энэ суудал цаашид заавал Уул уурхай. эрчим хүчний яам хийгээд М.Сономпил дээр хадгалагдана гэж хэлж байгаа юм биш шүү.

-Эвсэлд ногдох сайдын суудал буурч магадгүй байгаа. МАХН, МҮАН-ынхан хэдийгээр “Шударга ёс" эвсэлд нэгддэг ч дор бүрнээ өөрсдийнхөө суудлыг авч үлдэх сонирхолтой байна уу. Ийм хандлага аль хэдийнэ ажиглагдаад эхэлж ?

-Хоорондоо яадгаа алдталаа хэрэлдэж. зодолдоод байгаа юм алга. Гэхдээ МАХН-ынхан. МҮАН- ынхан ч тэр дотроо бодолтой явж байгаа нь үнэн. Засгийн бүтцийг баталснаас хойш хэнийг сайдаар томилох вэ гээд хүний асуудал яригдаад эхэлж байгаа.

Энэ бүхэн ямар маргаан үүсгэхийг мэдэхгүй. Ямар ч байсан эвслийн бүлэг өөр өөрийнхөө суудлыг хадгалж улдэх байр суурьтай байгаа. Суудлаа бүгдийг нь хадгалж үлдэнэ гэж байгаа ч засгийн бутэц өөрчлөгдсөнтэй холбоотой асуудал гарах нь бол мэдээж. Харин гарахдаа яахаа алдталаа муудалцахгүй болов уу гэж бодож байна. Ойлголцож чадах байх.

-“Шударга ёс” эвсэл дэх хоёр намын харилцаа цаанаа ямар байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ Г.Уянга гишүүн бидний оруулсан санал бүлэг дээр дэмжигдэхгүй байна гэж МАХН-аа хааяа шүүмжилдэг, цаашлаад Д.Батцогт гишүүн АН-тай нэгдэхийг хүсэмжилдгээ илэрхийллээ. Энэ ямар учиртай юм бэ?

-УИХ нам эвслийн бүлгийн хуралдаан хийгээд байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд өөр өөрийн саналыг хэлэх эрхтэй. Гэхдээ дэвшүүлсэн санал болгоныг хулээж аваад байдаггүй шуу дээ. Цөөнх болчихоод миний санал энэ асуудалд тусгагдах ёстой гэсэн бүхэн боломжтой биш.

Магадгүй гаргасан санал болгон нь унаад байдаг гишүүний бухимдал ийм байдлаар илэрдэг юм болов уу. Г.Уянга гишүүний хувьд Манай Г.Уянга. Д.Батцогт хоёр аливаа асуудлыг бүлэг дээр олонхиороо түрж шийдээд байна. УИХ дээр Ардчилсан намынхан аливаа асуудлыг хүч турж шийддэг гээд бухимдалтай байдаг Ерөнхий утгаар нь аваад үзвэл өнөөдрийн улс төрийн тогтолцоо олонхиороо шийддэг зарчимтай.

Хэн нэгэн хүнийг, хэн нэгэн намыг буруутгах аргагүй. Тогтолцоо нь л болохгүй байгаа хэрэг. Өнөөдөр улс төрийн тоглоомын дүрэм санал хураах зарчмаар шийдэгддэг. Парламентын засаглалын зовлон энэ л дээ. Тэр бүхэнд өөр бүлэгт нэгдэнэ, санаа нийлдэг хүмүүстэйгээ гээд байх нь ч зохимжтой биш.

-Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг гишүүдэд тарааснаас хойш чамгүй их шүүмжлэл гарах боллоо. Бухимдалтай хүн олон байх шиг. Таны хувьд төсвийн төсөлд ямар дүгнэлт өгөх вэ?

-Ер нь төсвийн бүрдэлт хунд байгааг хэн хүнгүй ойлгож байгаа Төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр тасарчихсан. Ирэх онд ч гэсэн төсвийн бүрдэлт сайн байна гэж харахгүй байна. Байгаа төсөв дээрээ юмаа хийнэ. Өнгөрсөн жил ч гэсэн төсвийн бүрдэлт муу байна гэж удаан ярьсны эцэст данхайсан төсөв баталсан шүү дээ.

Яадаг ч байсан батална. Ямар нэг байдлаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх зүйл гарч ирэх байлгүй гээд баталсан. Энэ жилийн хувьд Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамнаас тэлээд байгаа эдийн засгийг хумих төсөл оруулж ирсэн. Ялангуяа Ч.Улаан сайд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе гэсзн байр суурьтай байгаа.

 7-8 жилийн хугацаанд Монгол Улсын төсөв жил болгон их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгаа биз.

Намайг 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод. төсөв батлах үед төсөв нэг их наяд хүрээгүй байсан. Дараа нь 2005 оны төсөв батлах үеэр нэг их наяд төгрөг гээд орж ирэхэд УИХ-ын гишүүд юу их наяд вэ гээд ойлгохгүй инээлдэж байсан. Тэр үеэс их наяд гэдэг тоогоор төсөв хэмжигдэж эхэлсэн юм. Ингээд 2012 оны УИХ-д дахин орж ирэх үед улсын төсөв зургаан их наяд төгрөгөөр хэмжигддэг болсон байсан. 7-8 жилийн хугацаанд Монгол Улсын төсөв жил болгон их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгаа биз.

Нэг талаас харахад Монгол Улс хөрөнгөжиж байна Төрийн албан хаагчдын цалин ч нэмэгдсэн. Эдийн засаг тэлж байгаа нь сайн хэрэг. Эдийн засгийн өсөлт төсөв нэмэгдсэн шиг өссөн үү гэдэг нь эргэлзээтэй хэрэг. Төсвөө  хөөсрүүлээд  орон тоогоо нэмээд яваад байгаа тохиолдол ч бий. Нөгөө талаар орон тоо нэмэгдэж байгаа нь эдийн засаг тэлж байгаагийн нэг илрэл. Бүтээн байгуулалтын ажлуудыг дагаад ажлын байр нэмэгддэг. Ерөнхийдөө төсвийн үр өгөөжид анхаарах ёстой.

-Төсвийн төслийг дагалдуулан Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж. улсын өрийн таазыг 70 хувьд хүргэх санал оруулсан. Энэ зөв үү?

-Үүнийг дэмжих ёстой. Өр. зээл хоёр бол өөр ойлголт. Арван сая төгрөгийн зээл. нэг тэрбум төгрөгийн зээл аваад эргэлдүүлдэг хоёр аж ахуйн нэгжийн хооронд асар их ялгаа байна биз дээ. Ялгаа нь нүдэн дээр харагдаж байгаа. Монгол Улсын авч байгаа зээлийг улсын төсөвтэй харьцуулбал харьцангуй бага Та гурван өрөө байшинтай.

Үнэ нь 100 гаруй сая төгрөг байгаа. Монгол Улсын одоогийн өрийн таазаар бодоод үзвэл та 100 саяын хөрөнгөтэй ч 30 сая төгрөгийн зээл авах боломжтой. Уг нь 70. цаашлаад 100 хувьтай нь тэнцэх хэмжээний зээл аваад эргэлдүүлмээр байдаг. Эрсдэл хүлээгээд байраа өрөндөө хураалгавал байр чинь үнээ барих юм чинь гэж бодно. Гол нь зээл аваад ур дүнтэй ашиглах ёстой. Өрнөөс айгаад байх зүйлгүй.

-Ардын намын бүлгийнхэн Монгол Улсыг, иргэн бүрийг өрөнд оруулах нь. Өрийн таазыг нэмэхийг яасан ч зөвшөөрөхгүй гэсэн байна билээ?

-Би өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс төрд ч орж. зарим үед бизнесээ хийгээд явсан. Анх 20-иод жилийн өмнө 100 сая төгрөгийн зээл авч байсан. Сүүлийн 4-5 жилд 5-6 тэрбум төгрөгийн зээл авч байгаа. Тэр хэрээр бизнесээ өргөжүүлж байгаа. Зээлээс айгаад байх зүйлгүй. Харин төлж чадахгүй бол өр болно.

Цаг хугацаандаа төлөөд. түүнийгээ ур ашигтай зарцуулаад байвал бизнест, Монгол Улсад ч тзр зээл ур ашигтай. Энэ зээлийг авахуулахгүй Монгол Улсыг өрөнд оруулахгүй гэх нь буруу. АНУ байна Төсвийнхөө хэмжээнээс 200 хувь илүү өртэй. Өртэй хүний толгой ажиллаж байдаг. Өртэй Засгийн газар толгойгоо ажиллуулж. хөлсөө урсгадаг. Өргүй хүн харин өнөө. маргаашаа болгоод л явах байлгүй. Франц ч гэсэн өр нь төсвийнх нь 200 хувьд хүрсэн. Манай 70 хувь юу ч биш.

-“Чингис”, “Самурай” бонд босгож болно. Эхнээсээ бонд гаргаад ч явж байгаа. Бонд босгож. зээлийн эх үүсвэр оруулж ирээд юу хийх нь тодорхой бус байна гэх яриа ч байдаг?

-Тэр чинь хуучин ойлголт. ТЭЗҮ нь бэлэн. одоо мөнгө хэрэгтэй болсон төсөл л байх ёстой гэсэн зүйл яриад байгаа юм. Манайд бэлэн болчихсон төсөл гэж хаана ч байхгүй. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг л баталчихсан байгаа байх.

Мөнгөгүй  хүн яаж юм хийх юм бэ. ТЭЗҮ боловсруулахад хугацаанаас гадна мөнгө их шаарддаг. Мөнгөгүй хун юугаа хийж мөрөөдлийн ТЭЗҮ боловруулах юм бэ. Мөнгөтэй болчихвол аль ч салбар хамаагүй зураг төслөө эхнээсээ хамтад нь хийгээд л явчихна шүү дээ.