2014.08.27

Н.Удвал: Энэ ондоо багтаж 30 орчим сумдад түргэн тусламжийн машин өгнө

Эрүүл мэндийн яам шинээр 13 суман түргэн тусламжийн машинд парк шинэчлэлт хийлээ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бүх шатны эрүүл мэндийн төв, түргэн тусламжийн салбарыг орчин үеийн тоног төхөөрөмж техник хэрэгслээр хангахаар тусгагдсан байдаг.

Үүний хүрээнд сумдын эрүүл мэндийн төвүүдийг техник хэрэгслээр хангах шинэчлэлт хийгдэж байгаа. Харин шинээр 13 сум будаг ханхалсан машинаа гардаж авлаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Энэ бол сайдын багцад багтсан 800 сая төгрөгөөр сумдын эрүүл мэндийн төвийг машинаар хангах ажлын эхний хэсэг юм” гэлээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү