Н.Удвал: Концессын гэрээгээр диализын төв байгуулна
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.03.27

Н.Удвал: Концессын гэрээгээр диализын төв байгуулна

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр Засгийн газрын 11 11 төвд ажиллалаа. Иргэдээс ирсэн асуултад Эрүүл мэндийн сайд хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.

- 1939, 1945 оны ардын хувьсгалын партизанууд болон төр нийгмийн зүтгэлтнүүд сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хөнгөлөлттэй хэвтэж эмчлүүлдэг. Тэгвэл 1990 оны ардчилсан хувьсгалын партизануудад хөнгөлөлттэй хэвтэж эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх үү. Яамны зүгээс үүнд анхаарч тушаал, тогтоол гаргах уу?

-1939, 1945 оны дайнд оролцсон хүмүүс одоо байдаггүй байх. УИХ-ын гишүүд, эрүүл мэндийн тэргүүний ажилтнууд дээр тушаал гардаг. Тэр тушаалаараа үзүүлж байгаа. Бусад нь жирийн иргэд яаж үзүүлдэг тэр чиглэлээрээ үзүүлнэ. Түүнээс илүү давуу тал бий болгож үзүүлнэ гэсэн зүйл байхгүй.

-Бөөрний дутагдалд орсон хүмүүст хэрэглэдэг диализын аппаратыг аймаг бүрт, нийслэлд ихээхэн хэмжээгээр байршуулж болохгүй юу. Хямдхан жийпний үнэтэй энэ аппарат байхгүйгээс олон хүн хорвоог орхиж байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Улсын хэмжээнд байнга диализын аппарат хэрэглэх ёстой хүнд өвчтөн 500 гаруй  байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж байхад ганцхан нэгдүгээр эмнэлэг диализын төвтэй байсан. Өнгөрсөн хугацаанд хоёр, гуравдугаар эмнэлэг бүсийн оношилгооны төвүүдийг диализын төвтэй болгосон нь тодорхой хэмжээгээр ачааллыг бууруулсан. Гэсэн ч 38 диализын аппарат хангалтгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар 20 диализын аппаратыг нийлүүлэх гэж байгаа. Ингэхээр аймгууд диализын аппараттай болчихно гэсэн үг. Ямартай ч эхний ээлжид Монгол Улсад 120 орчим диализмын аппарат байхад хүндэрсэн өвчтөнүүдээ эмчилнэ гэсэн судалгаа байдаг. Концессын гэрээгээр диализын төвийг байгуулах саналыг оруулчихсан байгаа. Яамны зүгээс бөөр хамгаалах стратеги гэсэн шинэ төлөвлөгөө гаргаад байна.

-Хавдрын төрлийн өвчлөлүүд ихээхэн нэмэгдэх болсон. Хавдар өвчин газар авахад ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа вэ. Яамны зүгээс ямар бодлого барьж байгаа вэ?

-Идэвхтэй хөдөлгөөн хийж, стрессээ зөв тайлж, зөв хооллож, архи, тамхи хэрэглэхгүй байвал хорт хавдраас 30-50 хувь сэргийлж чадна. Өөрийнхөө биеийг ариг гамтай авч явдаг соёлыг ард түмэнд сургамаар байна. Хавдрын өвчнийг эрт илрүүлдэг арга руу орох ёстой. Умайн хүзүүний, хөхний хорт хавдрын анхан шатандаа тогтоодог тогтолцоо бий болсон. Үүнтэй адилхан бүх хавдрыг эрт илрүүлдэг болчих хэрэгтэй. Элэгний хорт хавдрыг бууруулдаг болчихвол бүх хавдрын гуравны нэгийг бууруулна гэсэн үг.

-Хавдрын хагалгаанд  орсны дараа хоёр дахь эмчилгээг хийлгэхийн тулд урт дараалал үүсээд байна. Эмчилгээ тасрах аюул нүүрлээд байгаа тул үүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Манай орон Хавдар судлалын үндэсний төв гэсэн ганц эмнэлэгтэй. Хавдрын үндсэн гол эмчилгээ нь мэс засал байгаа юм. Мэс заслын дараа туяа болон химийн эмчилгээ хийгддэг. Австри улсын зээл болох долоон сая еврогоор Хавдар судлалын төв иж бүрэн тоноглогдоно. Эрүүл мэндийн сайдын 2013 оны багцаас туяаны аппаратын тендер зарлагдсан байгаа. Өнөө маргаашгүй нийлүүлчих байх.

-ГССҮТ-ийн шинэ дарга А.Мөнхтайван ажлаа өгсөн гэж дуулсан. Ямар нэгэн дарамт шахалт ирсэн гэх хардлага байна?

-Гэмтлийн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтаас Мөнхтайван гэдэг хүн шалгарсан. Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэндийн сайдад танилцуулсан. Миний хувьд тушаалыг нь гаргаж А.Мөнхтайваныг ГССҮТ-ийн даргаар томилсон боловч харамсалтай энэ сарын 25-ны өдөр “Ар гэрт гачигдал гарсан тул намайг энэ ажлаас чөлөөлж өгөөч” гэсэн албан бичгийг надад ирүүлсэн. Тиймээс гэмтлийн эмнэлэг дахин сонгон шалгаруулалт явуулахаас өөр арга байхгүй. Өрсөлдсөн бусад хүмүүс нь шалгалтад уначихсан юм байна лээ. Ц.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн.

-Эмнэлгүүд төлбөртэй тариа хийж байна. Төлбөртэй тариа хийж болдог юм уу?
Нэгдүгээр эмнэлэг дээр эрхтэн шилжүүлэх төвтэй болж эмч нараа бэлдсэн хэдий ч эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй.

-Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталдаг.  Үүнээс бусдыг албан бус төлбөр гэдэг. Тариаг бол үнэ төлбөргүй хийх ёстой. Олон улсын байгууллагын судалгаагаар 41 хувь нь төлбөртэй эмчилгээ хийж байна гэсэн дүн гарсан. Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд энэ хувийг 25 хувь хүртэл бууруулах зорилго тавьсан.  Энэ онд дутуу санхүүжүүлж байгаа эмнэлэг үйлчилгээнд  33 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн сангаас нэмж санхүүжүүлж байгаа. Эрүүл мэндийн даатгалаас сумын эмнэлэгт  хэвтвэл  тав, аймгийн эмнэлэгт 10, гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтвэл  15 хувийг төлдөг. Иргэд даатгалтай байж дахин мөнгө төлөөд байна хэмээн бухимддаг. 75- 85 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг.

-Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж гарч буй алдаа дутагдлууд дээр хариуцлагын ямар арга хэмжээ авах вэ?

-Хаа хаанаа хариуцлагатай байдал бий болсон. Энэ нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой зүйлс дээр тодорхой харагдаад байгаа юм Шинэчлэлийн Засгийн газар  гарснаар эмнэлгийн, эмч нарын алдааг бүртгэдэг болсон. Тэднээс шалтгаалан  иргэн хохирсон бол нөхөн  төлүүлдэг Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын хууль гэдэг шинэ хуулийг боловсруулаад  дууссан. Одоо Засгийн газарт өргөн барина. Нэг талаас энэ хариуцлагатай ажлыг бага цалингаар хийдэг эмч нарыгаа хамгаалж байгаа боловч тэр эрсдэлийг нь даатгаж байгаа даатгал гэж ойлгож болно. Эрүүл мэндийн онцгой нөхцөл үзүүлдэг өрөөнүүдийг камержуулж байгаа.  Тиймээс  хариуцлага дээшилнэ гэж харж байгаа.

-Эрүүл мэндийн довтолгоо хийнэ гэж юуг нэрлээд байгаа юм бэ?

Эрүүл мэндийн байгууллага, ажилтнуудтай холбоотой хүлээгдэл, хүнд суртлыг бууруулъя, төвлөрлөө  сааруулъя, чанараа сайжруулъя гэсэн бодлогын арга хэмжээг авсан. Түүнийгээ эрүүл  мэндийн суурь шинэчлэл гээд байгаа юм. Энэ жил эрүүл мэндийг салбарыг эрчимтэй шинэчилье гээд эрүүл  мэндийн салбарт шинэчлэл хийхээс гадна иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулъя гэсэн ажлыг хийнэ. Үүнийгээ эрүүл мэндийн довтолгоо гэж нэрлэсэн. Энэ хүрээнд бүх нийтийг цусны даралтын боловсролтой болгохоос эхлээд ажлууд хийгдэнэ. Элэгний хорт хавдрын бүх нийтийн үзлэгийг хийхээр төлөвлөсөн. Манайхан хамгийн сүүлийн үед шат буюу элгээ солих хэмжээнд оччихоод мэддэг. Нэгдүгээр эмнэлэг дээр эрхтэн шилжүүлэх төвтэй болж эмч нараа бэлдсэн хэдий ч эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй.

-Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд ямар ажил хийх вэ?
ДЭМБ болон манай бүсийн орнуудыг аваад үзэхэд эрүүл мэндийн зардлын 10-12 хувь ДНБ 5.6 хувь нь эрүүл мэндийн салбарт  зарцуулагддаг.

-Энэ жилийг ЭМЯ-наас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан. Өнгөрсөн жил сүүлийн 23 жилийн хугацаанд хамгийн өндөр төрөлттэй, хамгийн бага нас баралттай жил байлаа. Баасан гариг бүр Эрүүл мэндийн сайд өөрөө орон нутаг, нийслэл гэлтгүй бүх төрөх газрын эмч нартай холбогдож төрөлт бүрийн талаар ярьдаг болсон. Лавлагаа төвөөс бусад бүх эрүүл мэндийн байгууллагууд аймаг, сум гэлтгүй өрхийн эмнэлгүүдэд дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн сайдын нэрэмжит үзлэг эхэлнэ.

Манай оронд эмчилж чадахгүй ямар ямар өвчнүүд байдаг вэ? Гадагшаа явж  эмчлүүлэхэд эмнэлэг олж өгөх, зардлаас нь хөнгөвчилдөг үү?

-Манай улсад эмчлэх боломжгүй 33 өвчний жагсаалт байдаг. Тэдгээр жагсаалтыг манай яамны сайтаас авч болно. Эрүүл мэндийн сайдын багцад жилдээ 500 сая төгрөгийг гадаад эмчилгээний зардалд өгдөг. Нэг хүнд дээд тал нь таван сая төгрөг өгдөг юм. Өнгөрсөн онд 160 гаруй хүн сайдын багцаас дэмжлэг авсан.

-Цус сэлбэх үндэсний төв ганц аппараттай. Нэг хүн цусаа өгөхөд 40 минут болдог. Энэ аппаратыг солих, нэмэгдүүлэх арга байна уу?

-Цусны аюулгүй байдлын хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа тул цус авдаг газруудыг ихээр бий болгоно. Хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмжөөр хангана.

-Хөвсгөл аймгийн Түнэл суманд эмнэлэг баригдах боломжгүй гэсэн байна. Эмнэлэг барих боломж байхгүй юу?

-Энэ их хэцүү. Тэг төсөвтэй  тавигдсан барилгыг аудитын газраас үнэлгээгээ гаргаад Төсвийн байнгын хороогоор оруулсан. Он дамжсан барилгуудын өртөг хоёроос гурав дахин нэмэгдсэн тул боломжгүй болчихож байгаа юм. Аудитын дүгнэлтийг Засгийн газар хэлэлцээд хаврын чуулганд оруулна.

-Эмч нарын цалинг гурван сая төгрөгт хүргэнэ гэсэн. Төсөвт дарамт учруулахгүй юу?

-ДЭМБ болон манай бүсийн орнуудыг аваад үзэхэд эрүүл мэндийн зардлын 10-12 хувь ДНБ 5.6 хувь нь эрүүл мэндийн салбарт  зарцуулагддаг. 2004 онд нийт төсвийн долоон хувь л байсан. ДНБ-ий хоёр хувь байлаа. 2015 он гэхэд үүнийгээ бус нутгийн түвшинд хүргэхээр салбараараа ажиллана. Дутуу санхүүжээд ачаалал ихэссэн хэрнээ шинэ эмнэлгийн байр нэмэгддэггүй. Төсвөө нэмэгдүүлэх замаар эмч нарын цалинг нэмэгдүүлнэ гэж бодож байгаа.

-Гэмтлийн эмнэлгийн эмч нар цалингаа авч чадахгүй байгаа нь үнэн үү?

-Тийм зүйл  болоогүй байх. Ямарваа нэгэн үйл явцыг улс төржүүлэх арга.

-Эрүүл мэндийн салбарыг алдагдалтай ажиллаж байгаа гэсэн нь үнэн үү. Гэтэл гадныхан эрүүл мэндийн салбар ашиг олдог гэх юм?

-Эрүүл мэндийн салбар алдагдалтай ажиллана гэж байхгүй. Төсвийн тодорхой хувь нь үр ашиггүй зарцуулагдаж байна гэсэн тооцоо бий. Үүнд нөлөөлөх 10 хүчин зүйлээс тавыг нь байхгүй болгох гэж ажиллаж байна. Шаардлагагүй эм тариа татах, тоног төхөөрөмж авах, чанаргүй эмчилгээ хийлгэх гэх зэрэг таван төрлийн шалтгаанаас эрүүл мэндийн салбарынхаа үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч байгаа.

-Төрөх эмнэлгийн тоог нэмэгдүүлэх тоог нэмэгдүүлэх үү. Одоо баригдаж буй төрөх эмнэлгийн ажил юу болж байна вэ?

-Өнгөрөгч онд 79 мянга гаруй хүн төрсөн. Энэ жил түүнээс нэмэгдэнэ гэсэн тооцоо байна. Улаанбаатарыг 700 мянган хүн амтай байхад барьсан нэг, хоёр, гуравдугаар төрөх, ЭХЭМҮТ байдаг. 300 ортой төрөх эмнэлэг барих ажил 2010 онд эхэлсэн. Тэр үед 19 тэрбум төгрөгөөр барих байсан чинь 32 тэрбум  төгрөг болчихсон. Үүнээс гадна тэр нь дэд бүтэцгүй, цэвэр, хүйтэн, халуун нь байхгүй, гэрэл нь байхгүй тул аудитын дүгнэлтээр зогсоох шийдвэр гарсан. Харин шинэ гуравдугаар төрөхийн ажил  нэлээд урагшилсан байгаа тул энэ онд ашиглалтад  оруулна. Хоёр дүүрэг төрөхтэй болчихоор ачаалал нэлээд хөнгөрнө.