Эмнэлгүүд эрэгтэйчүүдийн кабинеттай болно
2014.03.24
Эмнэлгүүд эрэгтэйчүүдийн кабинеттай болно
Эрүүл мэндийн яам 2013 оноос эхлэн гуравдугаар сарын 18-ныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд 2014 онд “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн стратеги”-ийг анх удаа баталснаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах талаар тусгайлсан бодлоготой боллоо.
Цаашид эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг төрийн бодлогоор зохицуулж, санхүүжилт олгох, аймаг, дүүрэг бүрт эрэгтэйчүүдийн кабинет байгуулахаар төлөвлөөд байгаа тухайгаа өнгөрсөн баасан гаригт тус яаманд болсон цахим хурлын үеэр мэдээлэв.
Энэ тухай стратеги төлөвлөгөөнд тусгасан бөгөөд 2018 он хүртэл хоёрдугаар шатлалын бүхий л эмнэлэгт эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинет байгуулж, эрэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэхээр тусгажээ.