Эмч, эмнэлэг хоёрыг 323002-оор ховлоорой
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.04.03

Эмч, эмнэлэг хоёрыг 323002-оор ховлоорой

Иргэдийн  дунд  үргэлж тааруухан үнэлгээ авч байдаг эрүүл мэндийн салбарынхан энэ удаа эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор бас нэгэн ажлыг эхлүүлээд байна.

Эрүүл мэндийн яамнаас энэ жил “Эрүүл мэндийн довтолгоо"-г улс орон даяар зохион байгуулах болсноо салбарын сайд нь дуулгаж байсан. Харин энэ удаа дээрх ажлын эхлэл болгож, эрүүл мэндийн сайдын нэрэмжит улсын үзлэгийг энэ сарын 1-ээс зохион байгуулж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, энэхүү арга хэмжээ нь аймаг, дүүрэг, сум, өрхийн эмнэлэгт нэгэн зэрэг эхэлж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн байгууллагуудад, тэр дундаа өрхийн болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд иргэд ам султай байдаг. Мөн Эрүүл мэндийн яаманд ирдэг өргөдөл гомдлын 60-70 хувийг эмч нарын ёс зүй, хүнд суртал, авлига, хээл хахууль, эмнэлгийн төлбөр тооцоо, тусламж үйлчилгээтэй холбоотой санал гомдол эзэлдэг. Тиймээс салбарын сайд энэ мэт асуудалд анхаарлаа хандуулж, хот, хөдөөгийн аль ч иргэн эмч, эмнэлэг хоёрт хандаж, тусламж үйлчилгээ авах үед тулгарч байгаа саад бэрхшээлийг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэх зорилгоор энэхүү улсын үзлэгийг салбарын яамнаас хэрэгжүүлж байгаа аж.

 ЭМЧИЙН ХАРИЛЦАА, ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭД ХЯНАНА

Эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон  клиник эмнэлгүүдэд ямар ажил хийгдэж, иргэдэд ээлтэй ямар ажил хийж байгааг сонирхов, Яагаад гэвэл, бичиг цаасанд дарагдсан Эрүүл мэндийн яамны ажил бодит амьдрал дээр ажил хэрэг болох нь тун ховор тэмдэг.

Иргэдээс “Нээлттэй утас-323002”  "Веб хаяг: www.11-11.mn” Эрүүл мэндийн яамны веб хаягаар эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанар, эрүүл мэндийн байгууллагуудад ирүүлж буй талархал, хүсэлт, санал, гомдол хүлээн авч эхэлжээ.

-Тэр дундаа эмнэлгүүдийн тусламж үйлчилгээнд салбарын яамны бодлого чиглэл хэрэгждэггүй гэж ярих гомдол, шүүмжлэлийн дагуу бид дараах мэдээллийг сонирхсон юм. Тэгвэл энэ удаа салбарын яамнаас өрхийн эмнэлгээс эхлээд ачаалал ихтэй ажилладаг бүх шатны эмнэлэгт “Үйлчлүүлэгчийн санал, хүсэлт гомдлыг хүлээн авах цэг” байгуулан ажиллуулж эхлээд байгаа аж.

Мөн иргэдээс “Нээлттэй утас-323002”  "Веб хаягwww.11-11.mn” Эрүүл мэндийн яамны веб хаягаар эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанар, эрүүл мэндийн байгууллагуудад ирүүлж буй талархал, хүсэлт, санал, гомдол хүлээн авч эхэлжээ. Эрүүл мэндийн салбарыг иргэдэд илүү ойртуулах гэсэн дээрх ажлууд нь иргэдийн талархлыг хүлээгээд байгаа аж.

Эмнэлгийн үйлчилгээг иргэдээр хянуулах, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн” хэрэгцээ, шаардлага, тэдний дуу хоолойг  тогтмол сонсох зорилгоор цаашид шат дараатай олон арга хэмжээг авна гэдгийг салбарын яамнаас онцолж байна. Хэрэв танд эмч, эмнэлэг хоёртой холбоотой ямар нэгэн асуудал гарвал дээрх утсаар холбоо барьж, салбарын сайдад асуудлаа уламжилж болох нь.