С.Бямбацогт: Эрх мэдэл, албан тушаалдаа манай эрх баригчид дуртай юм
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
2014.05.02

С.Бямбацогт: Эрх мэдэл, албан тушаалдаа манай эрх баригчид дуртай юм

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас дараахи зүйлийг тодрууллаа.

“Давхар дээл” тайлах хуулийн төслийг АН-ынхан олонхиороо буцаалаа. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

- Ард түмэн, татвар төлөгчид жижгэрч, төр нь данхайгаад байдаг. Мөн төсвийн орлого бүрдэхээ больсон учир Монгол Улсын Ерөнхийлөгч ухаалаг төр рүү маш хурдан шилжье гэж хууль санаачилсан байх. Харамсалтай нь эрх мэдэл, албан тушаалдаа манай эрх баригчид их дуртай байгаа юм байна. Аргагүй л вакум байгаа юм байна гэхээс өөр хэлэх үг алга.

-С.Дэмбэрэл, Г.Уянга гишүүн нар санал өгөөгүй. Гэвч санал хураалтад эсрэг санал өгсөнөөр тооцсон зүйл бий?

-Хуралдааны дэгийн тухай хуулиар гишүүд ирцэнд орчихоод санал хураалтад оролцоогүй бол татгалзсанд тооцдог. Энэ бол яах ч аргагүй зүйл.