М.Энхболд: Засгийн газрыг бутаргах санаа бидэнд байхгүй
Сайд, гишүүний албан тушаалыг салгах уу, хэрэв салгавал энэ тухай хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ гэдгийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо эцэслэн шийдлээ.
Төрийн тэргүүний санаачилсан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногийн өмнө хийхдээ хэд хэдэн зүйлийг өөрчилсөн юм. Тодруулбал, Ерөнхийлөгч анх Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайдаас бусад сайд нь парламентын гаднаас байна, хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэсэн байв. Харин парламентаар Хэлэлцэх явцад сөрөг хүчний гишүүд санал гаргаж Ерөнхий сайд болон ерөнхий чиг үүрэг буюу бодлогын яамны сайд парламентаас байж болно, хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж өөрчилж, олонхийн дэмжлэг аваад байгаа билээ.
Хэрэв энэ хууль батлагдвал одоогийн Засгийн газар огцорч магадгүй үр дагавар үүсээд байна. Иймд Ардчилсан Намын бүлгийнхэн өмнө Нь намынхнаасаа эсрэг санал өгсөн дөрвөн гишүүнээ ятгаж хуулийг 2016 оноос хэрэгжүүлж эхлэх саналыг босгохоор зүтгэцгээв. Уг нь эцсийн хэлэлцүүлэгт унасаН саналыг босгож болдог хуультай. Гэхдээ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар дэмжлэг авбал босгож болдог юм. Энэ удаад С.Баярцогт гишүүн дээрх хуулийг 2016 оноос хэрэгжүүлэх зарчмын санал гаргасан үеэр Шадар сайдын асуудал ч хөндсөн юм.
УИХ-ын үйл ажиллагааг явуулахад хүндрэлтэй учраас цөөн хэдэн сайд нь дотроосоо байж болох санал гаргасан
Ингээд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэхээр боллоо-. Одоогоор Засгийн газар огцорч болзошгүй байдал хэвээр байна. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм.
УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд: -Бидэнд Засгийн газрыг тарааж, бутаргах санаа байхгүй. УИХ-ын үйл ажиллагааг явуулахад хүндрэлтэй учраас цөөн хэдэн сайд нь дотроосоо байж болох санал гаргасан юм. Аливаа асуудлыг хэлэлцэхэд чуулганы хуралдааны ирц бүрддэггүй, асуулт тавьж хариулт авах сайд нар олддоггүй шүү. Тэр Шадар сайдыг дотроос томилох саналыг нэмж тусгах боломжгүй гэж үзэж байна. Хүргэхгүйн тулд бүлгийн дарга өөрөө саналаа гаргах байсан шүү