Р.Бурмаа:Матрын нулимс унагаагаад байх шаардлагагүй Эрдэнэбат дарга аа
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.04.30

Р.Бурмаа:Матрын нулимс унагаагаад байх шаардлагагүй Эрдэнэбат дарга аа

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “давхар дээл”-ийг тайлах хуулийг төслийг хэлэлцэж, хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр УИХ-ын нэгдсэн чуулганд шилжүүлсэн. Ингээд байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн хэлсэн байр суурийг сонирхъё.

 УИХ-ын гишүүн Р.Бурмаа -Би энэ хуулийг 2014 оноос хэрэгжүүлэх эхлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барьсан.  Гэхдээ үндсэн хуульд нийцүүлж өргөн барьсан юм.  Тэгэхээр ер нь бүх зүйл ном ёсоороо явж байна гэж харж байгаа.  Ухаалаг төрийг санаачлаад энд сууж байгаа гишүүд бид Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжээд гарын үсэг зурсан.

 

Ухаалаг төрийн хүрээнд УИХ нь Их хурал шиг, Засгийн газар нь засаг шиг ажиллах хэрэгтэй байгаа юм.  Өнөөдөр намынхаа эсрэг санал өгсөн гэж яллуулаад байгаа хэдэн гишүүд бол төрийг тогтвортой байлгахын төлөө саналаа өгсөн.  Гэтэл тэр ч бүү хэл намын удирдлагын шийдвэрийг дагасангүй гэж намаас хөөнө гэж ярьж байгаа юм.  Би 25 жилийн амьдралаа энэ ардчиллын төлөө зориулахдаа төр хуулиа дээдэлдэг, эрх зүйт төрийн төлөө явж ирсэн.

Ухаалаг төрийн хүрээнд УИХ нь Их хурал шиг, Засгийн газар нь засаг шиг ажиллах хэрэгтэй байгаа юм.

 Гэтэл нам нь төрийн дээр сандайлчихаад, Засгийн газар, намын удирдлагын нэрээр хэдэн тооны хүмүүс УИХ-ын гишүүнийг дарамталдгаа болих хэрэгтэй. Өнөөдөр төрийг тогтвортой байлгахын тулд УИХ тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Гэтэл Сайханбилэг гишүүн худлаа хэлж байна.  Засгийн газрын гишүүдээс болж ирц хүрэхгүй байна гэх юм.  Засгийн газрын гишүүд өөрсдийнх нь асуудлыг ярих болохоор бүгдээрээ ирж суудаг.

 Засгийн газраас хэчнээн хуудуутай, зөрчилтэй байсан Засгийн газрын гишүүд танхимын зарчим гэдэг нэрээр амаа үдүүлчихээд сууж байгаа шүү дээ. Энэ худлаа биш шүү дээ.  Энэ нь Их хурлыг чадамжгүй болгож байна.  Байр суурин дээрээ зогсож кноп дарсны төлөө Засгийн газрыг огцрууллаа гэж матрын нулимс унагаагаад байх шаардлагагүй Эрдэнэбат дарга аа.