2014.04.24

Ө.Энхтүвшин: АН-ын гишүүд зориудаар байнгын хорооны хурлаа тастсан

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.

Засгийн газрын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх шийдвэр урьдчилсан байдлаар өнгөрсөн 7 хоногт гарсан. Үүнээс хойш УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд янз янзын  тайлбар хийж байна. Ерөнхийлөгчийг, ирэхээр хориг тавиулна, эргүүлэн татуулна гэх мэтээр Ерөнхийлөгчийн өмнөөс ажлыг нь хийж байна. Үүнээс гадна байнгын хорооны хурал дээр 2/3 болгоно, зарим гишүүдийг намаасаа хөөнө гэх мэт мэдэгдэл хийж байна. Улсын эрх ашиг хамаагүй, намын бодлого чухал гэж ярьж байна. Өнөөдөр уг нь энэ асуудлыг хэлэлцэх ёстой хэлэлцэхгүй байна. АН-ын гишүүд зориудаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаа тастсан байна.