Д.Болормаа: Зарим ТӨК-ийг олон нийтэд шилжүүлнэ
Төрийн өмчийн хорооны Удирдлагын газрын дарга Д.Болормаатай ярилцлаа.
-Төрийн өмчийн хорооноос 2014 оныг “Компанийн засаглалыг дэмжих жил” болгон зарласан. Ингэснээр алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа сайжирч байна уу?
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд албан ёсоор 82 байна. Орон нутгийн өмчлөлтэй 300 гаруй компани бий.
Төрийн өмчийн хороо болон тэрбумаар тоологдох төгрөгийн алдагдалтай байгаа "Багануур", "Шивээ-Овоо", "МИАТ" зэрэг компанийн захирлууд юунаас болж алдагдал хүлээдэг, ямар арга хэмжээ авбал алдагдалгүй ажиллах боломжтой талаар Ерөнхий сайдад танилцууллаа. 2012. 10 сар
Шинэчлэлийн засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн санаачилсан шилэн дансны бодлого, компанийн засаглалын зарчмын дагуу төрийн өмчит компанийг ил тод болгохоор зорьж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн оны зургадугаар сараас компанийн засаглалын судалгааг хийж, компаниудад анализ хийсэн. Хамгийн түрүүнд санхүүгийн мэдээллийг ил тод болгон зарласан. Санхүүгийн чадавхийг судалж, сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд судалгаа хийлээ. Тэрбумаас дээш болон доош алдагдалтай гэж хуваан зарласан. Үүнээс хойш нэлээдгүй ахиц дэвшлүүд гарсан.
-Ямар ахиц дэвшил гарсан бэ?
Олон нийтийн зүгээс ТӨК-иудын худалдан авалт, тендерт их будилаан ордог гэж хэл ам гаргадаг. Тиймээс бид худалдан авалтыг ил тод болгож өгснөөрөө компанийн засаглалын суурь үзүүлэлтийг хангасан. Тайлан мэдээллийг вэб сайтад байршуулж, алдагдлуудаа бууруулахын тулд ямар ажил хийж байгааг долоо хоногоор мэдээлдэг болсон. Энэ ажил бүр хэвшил болж тогтворжсон. Өмнө нь мэдээлэл ил тод биш байснаас буруу зөрүү ажил хийгдэж байсныг бид засч залруулж байна.
-Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн томилгоог улс төрөөс хараат бус байлгаж чадсан уу?
Компанийн удирдлагуудыг олон нийтэд хэлбэрээр зарлаж, сонгон шалгаруулж байгаа.Хэн нэгэн улс төрийн томилгоогоор томилогдохгүй. Бидний дараагийн том алхам нь ТУЗ-д том өөрчлөлт хийсэн. Өмнө нь нэг хүн долоо найман компанийн ТУЗ-д орсон тохиолдол байсан. Гэсэн мөртлөө зарим хуралдаа суудаггүй. Бид төрийн өмчийн хорооны түүхэнд байгаагүй өөрчлөлтийг хийж чадсан.
Бүх яамд, харьяалагдах байгууллага, салбан оролцоог хангаж өгсөн. 60 гаруй компанийн ТУЗ-ийг өөрчилсөн. Аудитын хороо, Цалин хөлсний хороо, Нэр дэвшүүлэх хороог албан ёсоор байгуулж, ажиллах журмыг нь шинэчилсэн. Ингэснээр ТУЗ идэвхтэй оролцож шийдвэр нь бодитой болж, компанийн асуудлын гүн рүү орж эхэлсэн. Хуучин бол ТУЗ худалдан авалт, тайлан балансийг л баталдаг байсан.
-Жилийн өмнө компаниудыг судлахад засаглалаас гажуудчихсан зүйлс хэр их байсан бэ. Тухайлбал?
Мөнгөний урсгал алдагдчихсан байсан. Бид нар өвчний оношийг олох гэж судалгааг хийсэн. Мөнгөний эх үүсвэргүй хэрнээ зээл аваад агуулахаа дүүргэчихсэн гажуудал их байсан. Станцууд урсгал засвараа өөрсдийн ажилчдаараа хийлгэх боломжтой байтал заавал гадны компанийг хөлслөөд, ажилчиддаа ээлжийн амралт өгч байгаад хийлгэсэн байсныг илрүүлсэн. Түүнчлэн төрийн өмчит компаниуд, төрийн байгууллагууд
Дархын төмөрлөгийн үйлдвэр. Судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн гангийн хэрэглээ 1 тэрбум тоннд хүрэх бол Хятадын гангийн хэрэглээ 250 сая тонноор өсөх тооцоо гарсан байна. Тиймээс Монгол гангийн үйлдвэрлэлээ байгуулж чадвал экспортлогч орон болох бололцоо харагдаж буй аж.
хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байсан.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь ганбөмбөлөг хийх боломжтой байхад Эрдэнэт үйлдвэр тэрийг авах гэж импортоор оруулж ирдэг байсан.Гэтэл одоо дотоодоосоо аваад эхлэхэд маш олон давуу тал бий болж арван тэрбумыг хэмнэж байгаа юм. Харин Дарханы үйлдвэр нь өвөл ажилгүй зогсдог байсан бол одоо бүрэн ажиллаж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК-д ашиглагдахгүй олон толгой вагон байхад станцууд өөр вагон хайгаад зээл авах гээд явж байсан. Энэ мэтийн ямар ч уялдаагүй байдал одоо цэгцэрч, хоорондоо мэдээллээ солилцож байна.
-Алдагдлаа бууруулаад сайн ажиллаж байгаа компанийг нэрлэвэл?
“МИАТ” ХК өнгөрсөн оны долоон сард таван тэрбумын алдагдалтай байсан. Харин 2013 оны гүйцэтгэлээр алдагдалгүй гарлаа. Тус компани том бүтээн байгуулалтыг хийж байгааг хэлэх хэрэгтэй. Өөрийн гэсэн онгоцтой боллоо. Хэдийгээр ашигтай ажиллах хэрэгтэй ч нийгмийн хариуцлагыг давхар үүрч яваа учир Европ руу шууд нислэг хийж байна.
Гэтэл ашгаа бодохоор зөвхөн Ази руу нисээд баймаар. Төрийн заавал хариуцах, үүрэх хариуцлага гэж байна. Тухайлбал цахилгаан станц байна. 16 төгрөгөөр үйлдвэрлээд иргэдэд 6 төгрөгөөр өгдөг. Гэхдээ цаашид хувийн хэвшил хийж болох зүйлийг заавал төр хийх албагүй. Тиймээс ийм төрлийн компанийг нь олон нийтэд өгөх тал руу концепци явж байна.
10 жил баримтлах үндсэн чиглэл, бодлогын баримт бичгийг боловсруулаад дуусч байгаа.
Одоо Төрийн өмчийн хорооноос 10 жил баримтлах үндсэн чиглэл, бодлогын баримт бичгийг боловсруулаад дуусч байгаа. Удахгүй засгийн газарт өргөн барина.
-Компани ашигтай ажиллах ёстой. Үүний тулд юу хийж байна?
Бизнес төлөвлөгөөг бид гаргасан. Үүний дагуу бүх салбар компаниудтай сургалт зохион байгуулсан. Ард түмний өмчийг цаашид ард түмэнд нь хэрхэн шилжүүлэх вэ гэдгийг судалж байна.
Хуучин бол төрийн өмчийг үнэгүйдүүлж, чадавхийг бууруулах замаар хэн нэгэн хувь хуулийн этгээд завшдаг байсан. Одоо энэ явдлыг таслан зогсооё, компаниа үнэ цэнэтэй ажиллуулж ашиг олж, олон нийтэд хувь нийлүүлэх хэлбэр лүү шилжүүлдэг тогтолцоо руу орно. Үүний тулд компанийн бүр үйл ажиллагаа ил тод байх ёстой. Санхүүгийн алхамаас эхэлнэ. Дийлэнх ТӨХК-иуд технологийн хоцрогдолд орсон учраас шинэчлэх алхмыг хийж байна. Компанийн ашгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах, хөрөнгө оруулах шинэ менежментийн тогтолцоог бүрдүүлнэ.