С.Бямбацогт гишүүн хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.09.09

С.Бямбацогт гишүүн хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон нэр бүхий гишүүдийн санаачилсан “Компанийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ- ын дарга З.Энхболдод барилаа.

Хууль санаачлагчид сүүлийн жилүүдэд компаниуд бусдад хөрөнгө оруулж олон охин болон хараат компаниудтай болж байна. Ийм тохиолдолд толгой компаниас хөрөнгө оруулсан компанитайгаа харьцах харилцааны хууль зүйн зохицуулалт шаардлагатай болсон.

Үүнийг 2011 онд УИХ-аас батлан гаргасан Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар толгой компани нь охин болон хараат компанийнхаа үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж буй хувьцааныхаа эрхээр оролцоно гэсэн заалтаар зохицуулж өгсөн боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар тодорхой заалт хуульд ороогүй байгаа юм.