Х.Бат-Ялалт: Хүний эрхийг хамгаалах дархлааг бий болгоно
"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын захирал Х.Бат-Ялалттай түүний боловсруулсан “Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн талаар ярилцлаа.
-Таны боловсруулсан хөтөлбөр ямар учиртай юм бэ. Манай улсад ийм хөтөлбөр байхгүй гэж үү?
Улсын хэмжээнд олон тооны хөтөлбөр хэрэгждэг. Миний боловсруулсан хөтөлбөрийг бодлого гэдэг талаас хараасай гэж хүсч байна.
Манай улсад төдийгүй бусад улсад ч тэр хүний эрхийг хамгаалах асуудлыг тунхаглал төдий явдаг. Хүн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн ч үнэндээ эрүүл аюулгүй орчин байна уу гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл хангах эрх нь төрд байдаг.
Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 19 дүгээр зүйлд хүний эрхийг хангах, хамгаалахыг салгаж нарийвчилж ойлгох хэрэгтэй болжээ. Манай улсад 2003 онд УИХ-ын 41 дүгээр тогтоолын хавсралтар Хүний эрхийг хамгаалах хөтөлбөрийг баталсан. Харамсалтай нь хүний эрхийг хамгаалах, хангах хоёроо нэг ойлголт болгоод, холиод системгүй болгочихсон. Өнөөгийн холбогдох албан тушаалтнууд нь энэ хөтөлбөрийнхөө талаар ямар ч ойлголтгүй сууж байна. Энэ мэтээр төрийн залгамж чанар байхгүйгээс болж хөтөлбөрийн ололттой талыг орхигдуулсан.
-Хүний эрхийг хамгаалах асуудлыг үндэсний хөтөлбөрт хэрхэн тусгасан юм бэ?
Хүний эрхийн талаар арваад жил судлагаа хийх хугацаанд манай улсад
Хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг
үнэхээр бодлого байхгүй гэдэг нь харагдсан. Хүний эрхийн зөрчил, хэн зөрчдөг вэ, яаж хамгаалах вэ гэдэг дээр ямар ч бодлогогүй гэж ойлгож болно.
Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд Төр нь иргэнийхээ өмнө ямар үүрэг хүлээхийг хуульчилж өгсөн. Нийгмийн баталгаа, хүний эрхийг хамгаална, зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэх мэт.
Хангах гэдэг бол таатай орчин нөхцлийг бүрдүүлнэ гэсэн үг. Нөгөө талд нь хүний эрхийн зөрчилтэй тэмцэх болон сэргээхийг тусад нь авч үзэх ёстой.
Хүний эрхийг зөрчил нь хүний эрх зөрчигчөөс эхэлдэг. Зөрчигч нь мэдээж хүн. 2003 оны үндэсний хөтөлбөрийн дутагдалтай тал нь хүмүүс эрх зүйн мэдлэг дутагдалтай байгаа учраас эрх нь зөрчигдөөд байна гэсэн ганцхан дүгнэсэн явдал.
Тэгэхээр энэ хүн мэдлэггүй юм чинь эрхийг нь зөрчиж болно гэсэн утгаар буруу ойлгох хандлагыг бий болгосон. Энэ бол тогтолцооны алдаа. Төрийн албан хаагч тантай ялгамжтай харьцаж, өмссөн зүүснээр хандаж болохгүй.
Би судалгаа хийгээд төрийн албан хаагчдын үйлддэг гэмт хэрэгтэй тэмцэх арга, механизмыг олж нэвтрүүлэхгүй бол болохгүй гэдгийг ухаарсан. Энэ ч үүднээс үндэсний хөтөлбөрт тусгасан.
-Танай үйл ажиллагааны хүрээнд иргэд болон төрийн албан хаагчдыг албан бус сургалтын төвд хамруулж, хүний эрхийн талаар мэдээлэл олгоно гэсэн байсан. Энэ ажил эхэлсэн үү?
Хараахан эхлээгүй санхүүгийн асуудал байна. Бид нийтээрээ хүний эрхийн талаарх ойлголт муутай. Мэдээж төрийн албанд сайн хүн ажилладаг гэдэгт би итгэдэг.
Гэхдээ эхлээд тогтолцоог нь зөв чиглүүлэх ёстой. Тэгэхгүй бол иргэдэд ямар ч иргэний зориг, шударга бус зүйлийн өмнө зогсч чадах итгэл алга байна шүү дээ.
-Үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Архивтай, баримттай иргэн” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байна?
Тэр вирус нь авилгал, хээл хахууль, шунал, атаа жөтөө.
Хүний эрхийн дархлалыг алдагдуулдаг вирус байдаг. Тэр вирус нь авилгал, хээл хахууль, шунал, атаа жөтөө. Хүний эрх вируст идэгдвэл тэр хүн зовлонд хүрдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд төрийн албан хаагчид өгч буй аливаа бичиг баримт, гомдол өргөдлөө байнгын архивлаж, баримтжуулна гэсэн үг.
Иргэний харилцах дэвтрийг санаачилсан. Иргэн тэр өргөдлөө тэдэн сарын төдөнд, хэн гэдэг төрийн албан хаагчид өгсөн гэдэг нь гарын үсэгтэйгээ байх ёстой. Ингэж дархлааг бий болгоно. Мөн өргөдлийнхөө хариуг заавал бичгээр авдаг байх ёстой. Хариу нь ямар нэгэн хуулийг үндэслэж шийдсэн гэдгийг заах ёстой. Учир нь төрийн албан хаагч хуулийн хүрээнд л үйл ажиллагаа явуулдаг.