Байгаль орчны төлөө тэмцэгч хоригджээ
Байгаль орчны төлөө тэмцэгч Евгений Витишко
2014.02.11

Байгаль орчны төлөө тэмцэгч хоригджээ

Байгаль орчны төлөө тэмцэгч Евгений Витишког автобусны буудал дээр танхайрсан гэж 2-р сарын 3-ны өдөр баривчлан 15 хоног хорих ялаар шийтгэжээ. Эмнести Интернэшнл Евгений Витишког үзэл санааныхаа төлөө хоригдох болсон байна гэж үзэж байна.

Евгений Витишко 2 дугаар сарын 3-ны өдөр мөрдөн байцаах газарт тэмдэглүүлчихээд харьж явах замдаа баригдсан байна. Түүний урьд өмнө байгаль орчны төлөө явуулсан үйл ажиллагаанд эрүүгийн хэрэг үүсгэсэн байжээ.
Цагдааг нар эхлээд Евгений Витишког хулгай хийж байгаад баривчлагдсан хэмээн мэдээлж байсан ч дараа нь түүнийг автобусны буудал дээр танхайрч, хэрүүл маргаан үүсгэсэн учраас баривчлан шүүхэд шилжүүлсэн гэж мэдээлсэн юм. Цагдаагийн газарт түүний хурууны хээг авч, гар утсыг нь шалгасан даруйдаа тэр өдөртөө л шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал дээр Евгений Витишко өөрөө мэдэн өмгөөлөгч авахыг хүссэн ч шүүгч татгалзан улсаас өмгөөлөгч гаргаж өгнө гэж хэлсэн байна. Харин Евгений улсын гаргаж өгсөн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэхээс татгалзсан байна. Ингээд шүүх түүний эсрэг мэдүүлэг өгсөн 2 гэрчийг дуудуулах хүсэлтийг нь ч үл ойшоон “хөнгөн танхайрсан” хэрэг үйлдсэн гэж үзэн 15 хоног хорих ял оноосон байна. Витишко давж заалдахаар болсон юм.

Эрх баригчид өмнө нь нэг бус эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулж болзошгүй иргэний нийгмийн байгууллагын идэвхтнүүдийг танхайрсан хэргээр ял оноож байсан юм. Евгений Витишкогийн хамтрагчид түүнийг хийж байсан ажил, байгаль орчны үйл ажиллагаатай нь холбоотойгоор хорьсон гэж үзэж байна. Мөн тэд эрх баригчид Краснодар хотод 2-р сарын 4-нд Олимпын наадмын бамбар ирэхтэй холбоотойгоор түүнийг хорьж байна хэмээн таамаглаж байна.

Оросын иргэний нийгмийн байгууллагын идэвхтнүүд Оросын хотуудаар Олимпын наадмын бамбар аялах үеэр өөрсдийн үйл ажиллагааг эрчимжүүлж байсан юм.
Евгений Витишко Хойд Кавказын Байгаль орчныг хамгаалах нэгэн ТББ-ын гишүүн юм байна. Тус байгууллагын гишүүд, дэмжигчид сүүлийн хэдэн саруудад эрх баригчдын дарамт шахалт илэрхий нэмэгдэж байгааг мэдэгдсэн байна.

Жишээлэхэд Кубаний Их сургуулийн оюутан Татьяна Борисоваг декан нь ярилцахыг уриад түүнийг буруу зүйлтэй орооцолдох вий хэмээн санаа зовж байгаагаа хэлсэн байна. Виктор Чириковыг цагдаагийнхан интернэтэд тавигдсан хэдэн бичлэгийн талаар ярилцахаар цагдаагийн газарт ирэхийг урьсан байна. Викторийг татгалзсанд цагдаагийнхан гэрт нь зочилж очно гэж сүрдүүлсэн байна.

Та бүхэн Евгений Витишког ямар нэгэн нөхцөлгүйгээр нэн даруй суллах, иргэний нийгмийн байгууллагын идэвхтнүүдийг элдвээр хавчин гадуурхах явдлыг таслан зогсоохыг шаардан 2014 ОНЫ 3 ДУГААР САРЫН 24-НӨӨС ӨМНӨ Орос, Англи болон өөрийн эх хэлээрээ захидал бичин дараах хаягаар илгээнэ үү:

Prosecutor General
Yurii Ya. Chaika
15 A, Bolshaia Dmitrovka Street
125993 Moscow
Russian Federation
Fax: +7 495 692 17 25
Email: prgenproc@gov.ru
Salutation: Dear Prosecutor-General


Prosecutor of Krasnodar region
Leonid G. Korzhinek
39, Sovetskaya Street
350063 Krasnodar, Krasnodar region
Russian Federation
Fax: +7 861 268 25 63 or +7 861 268 50
01 (if voice answers, ask for "Fax")
Salutation: Dear Prosecutor

Мөн хуулбарыг нь доорхи хаягаар илгээгээрэй:
Krasndar Region Governor
Aleksandr N. Tkachev
Ul. Krasnaya 35
350014 Krasnodar, Krasnodar region
Russian Federation
Fax. +7 861 268 35 42
Email: post@krasnodar.ru
Twitter: @antkachev

Мөн өөрийн оронд буй ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газар захидлынхаа хувийг илгээгээрэй. Захидлаа доорхи загвараар хаяглаарай:
Name Address 1 Address 2 Address 3 Fax Fax number Email Email address Salutation Salutation

Захидлаа дурдсан хугацаанаас хождуулбал өөрийн орны Эмнести Интернэшнлийн салбартай зөвлөлдөөрэй. Цаашид нэмж мэдээлэл авахыг хүсвэл доорхи хаягаар ороорой:
http://www.amnesty.org/en/library/info/EUR46/003/2014/en